MTV Music Awards 2010 (Зураг)


2010 оны 9 сарын 12-нд Лос Анжелес хотын Nokia Theatre дотор алдарт MTV video Music Awards- шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Хүн бүхний таамаглаж байсанчлан ёслолын арга хэмжээний хатан хаан нь Леди Гага болсон байна. Тэрээр арван гурван номинацид нэр дэвшсэнээс 8-д нь тэргүүлжээ.
Үүнд: “Оны шилдэг видео” (Bad Romance клипээрээ), “Оны шилдэг поп-видео”, “Эмэгтэй дуучны хамгийн сайн гүйцэтгэлтэй видео“, “Шилдэг багийн ажиллагаа” (Бейонсе-той хамтарсан Telephone дуугаараа), “Шилдэг бүжигт видео”, “Шилдэг хореограф”, “Шилдэг найруулал” болон “Шилдэг монтаж” зэрэг болно.
Анхандаа энэ бүсгүйн хэтэрхий гаж хэв маягийг дээд доодгүй элдвээр шүүмжилж, дууных нь сайханд дурлах боловч, хэтэрхий эрээ цээргүй, хэтэрхий эгэл бус зан байдал нь олныг дургүйцэхэд хүргэж байсантай хэн ч маргахгүй.
Тэгвэл одоо байдал эсрэгээрээ эргэж, поп ертөнцөд тэсрэлт хийн гарч ирснээсээ хойш хоёр, гурав дахь жилээ дараалан гайхалтай амжилтыг үзүүлж байгаа
Гага-г хүн бүхэн хүндлэн бишрэх болж, стилийг нь хүртэл дуурайгчид маш олон болжээ. Өөртөө итгэлтэй л байж чадвал цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг нь л энэ байх даа.
Заримдаа бүүр Леди Гага-гийн хүний санаанд оромгүй хувцаслалт, ер бусын шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээх сэтгэл төрдөг болсон гээч. Тэрээр олон хүний хүлээлтийг талаар өнгөрөөлгүйгээр, MTV Music Awards-ын үеэр махаар хийсэн даашинз өмсөж, дуулиан тарьжээ.
Харин эрчүүдийн дотроос хамгийн мундаг нь Эминем байлаа.
Тэрээр Not Afraid дуугаараа “Эрэгтэй дуучны хамгийн сайн гүйцэлтгэлтэй видео”, “Оны шилдэг хип хоп клип” номинациудад тус тус шагнал хүртжээ. Дуулиант Гага маань харин ёслолын үеэр гурван өөр янзын хувцас солин өмсөж, олныг улам алмайруулсан бөгөөд махан даашинз нь бүүр онцгой байв.

Ингээд MTV Music Awards 2010- ёслолын арга хэмжээн дээрээс хийсэн фото сурвалжлагатай танилцацгаая.

This slideshow requires JavaScript.

Posted on September 17, 2010, in Фото зураг. Bookmark the permalink. 6 Сэтгэгдлүүд.

  1. JB huurtsiin kesha unen gamshig haragdaj bna

  2. lady gagad bid bugd hairtai tiimuu bi tuunig mash ih hundeldeg

  3. JB bol aimar hoorson bnshde nmg har bi aimar tsarailag gej bgaa ym shig hehe

  4. selena bi chamd hairtai shuu

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: