Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй

Эмэгтэйчүүд бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгаа талаараа эрэгтэйчүүдээс илүү боддог байна. Германы Нюрнберг хотын Хэрэглэгчдийн эрэлтийг судлах нийгэмлэгээс явуулсан санал асуулгын дүнд эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй, үг даадаггүй, азгүйтэхээс үхтлээ айдаг болох нь тодорхой болжээ.
Есдүгээр сарын 17-нд нийтлэгдсэн судалгаанд тэмдэглэснээр, таван эмэгтэйн нэг нь буюу 20,1 хувь нь болзошгүй бүтэлгүйтлээс айдаг байна. Харин эрэгтэйчүүдийн ердөө 14,4 хувь нь тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байхаас айдаг ажээ.
Арван эмэгтэйн гурав нь буюу 27,1 хувь нь бусад хүн түүний тухай юу гэж бодож байгаа талаар эргэцүүлэн боддог бол эрэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт бага буюу 22,8 хувь байна. Эмэгтэйчүүдийн 33 хувь, эрэгтэйчүүдийн 23,7 хувь нь шүүмжлэлийг эмзэг хүлээж авдаг ажээ. Судалгаанд 14-өөс дээш насны 2000 орчим хүн оролцсон байна.

Posted on September 22, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

  1. haha sanal negjino kkkkkk

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: