Хүүхнүүдийг нөхөрт гарахад саад болдог 5 шалтгаан

Орчин үед өрх толгойлсон, гэр бүл салсан эмэгтэйчүүдийн тоо өсөж байна. Гуч гарсан хэдий ч хань нөхрөө олоогүй бүсгүйчүүд олон байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар гэр бүлтэй болж амжаагүй яваа бүсгүйчүүд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг бодвол хань ижлийн эрэлд идэвхтэй гардаг байна. Тэгэхдээ тэр бүр амжилттай болдоггүйд хэд хэдэн шалтгаан нөлөөлдөг аж. Үүнд:

1. Нөхөрт гарахыг хэт бүү хүсэж мөрөөд. Хүүхнүүдийн иймэрхүү байдал эрчүүдэд илт мэдрэгддэг тул тэд дөлж зугтаадаг байна.

2. Насаа битгий нуу. Гуч дөхөж буй эмэгтэйчүүдэд насаа нууж ичих хэрэггүй. Яг таг тоо ч хэлэх нь дэмий. Ер нь соёлтой эр хүн эмэгтэй хүний насыг асуудаггүй шүү дээ.

3. Өөрийн тухай хэт дэлгэрэнгүй бүү ярь. Яагаад өдий болтол нөхөрт гараагүй эмэгтэйг зарим нэг нь сонирхож болох юм. Тэгэхээр гуниг шингэсэн түүх ярьснаас аятайхан гоё “үлгэр” зохиосон нь дээр.

4. Эрчүүдийн хойноос хэт бүү гүй. Мэдээж улаан цайм гүйхгүй ч тийм байдалд бүү авт. Өөрөө санаачилга гаргадаг хүүхнүүдийг эрчүүд сонирхдоггүй.

5. Залилагч, хууран мэхлэгч нараас болгоомжил. Эмэгтэй хүний нөхөрт түргэн гарах гэсэн хүсэл мөрөөдөл дээр хувийн сонирхлоор хандаж ашиг хонжоо хардаг зүсэн зүйлийн луйварчид байдгийг бүү март. Тэд үнэн нүүр царайгаа нууж, зорьсондоо хүрээд алга болно шүү.

Posted on September 26, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

  1. hahah emr ain kkkk zarim hund heregtei l ed bn kaka

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: