Жинхэнэ Жемс Бонд хэн байсныг илрүүлжээ

ЗУРАГ: spy /Зүүн гарт талаас Дандердейл, зохиолч Ян Флеминг/

Холливудын кино урлагт томоохон байр суурь эзэлдэг уран бүтээлийн нэг бол Британийн тусгай албаны тагнуулч Жеймс Бондын адал явдлыг өгүүлсэн цуврал кино гэдэгтэй маргах хүн ховор байх.
Британийн тагнуулын МИ6 байгууллагын архивын баримтад тулгуурлан бүтээсэн шинэ ном дээрх киноны гол дүрийн баатар буюу жинхэнэ Жеймс Бонд хэн болохыг тогтоожээ. Жинхэнэ Жеймс Бонд хүүхнүүдийг өөртөө татах авьяастайгаас гадна хурд, хүчтэй автомашин унадаг байсныг МИ6 байгууллагын баримтад дурдсан байна. Энэ эрхэм бол Британийн тусгай албаны ажилтан Уилфред Дандердейл бөгөөд түүнийг Биффи гэж хочилдог байжээ. Учир нь тэрбээр дэлхийн I дайны үеэр Хатан хааны тэнгисийн хүчинд алба хааж байхдаа боксын спортоор хичээллэн шаггүй нударган зодооч байсан нь ийм хочтой болгожээ. Дандердейл нь Жеймс Бондын зохиолыг бичсэн зохиолч Ян Флемингтэй дотно найз байснаас гадна нууц тагнуулчийн тухай энэ зохиолд өөрийнх нь тухай зарим нэг түүх байгаа гэдгээ ч хэлж байв.
Британийн хатан хааны их сургуулийн профессор Кеит Жеффери МИ6 байгууллагын 1909-1949 он хүртэлх баримтуудтай танилцах завшаан тохиож, тус байгууллагын түүхийг өгүүлсэн ном гаргажээ. «МИ6 буюу Нууц тагнуулын газрын түүх» номонд Дандердейл дэлхийн шилдэг киноны гол дүрийн эзэн болохыг тогтоосон байна.
Тус номонд дурдсанаар, Дандердейл нь Украины Одесса хотод оршин суудаг Британийн тэнгис флотын инженерийн гэр бүлд төрсөн бөгөөд оросоор чөлөөтэй ярьдаг байжээ. Тэрбээр тусгай даалгавар биелүүлэх ажлаа 1919 онд Севастополь хотоос эхэлжээ. 1923 оны үед Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины туслахаар ажилладаг байсан Зөвлөлтийн улс төрийн товчооны нарийн бичгийн дарга Георгиевич Бажановоос байцаалт авсан нь түүний хамгийн эхний гол ажлын нэг байлаа. Тэрбээр 1928 онд Оросын морин цэргийн армийн офицерийн хамт ЗХУ-ын нутгаас гарч, Парис хотод төвлөрөн ажиллаж байжээ. Британийн тагнуулч Дандердейл Бажановыг Парист авчран байцааж, Зөвлөлтийн дээд албан тушаалтнуудаас цуглуулсан мэдээгээ Лондон руу дамжуулдаг байсан бөгөөд тэрбээр Зөвлөлтийн Коммунист намын бүтэц, ЗХУ-ын улс төрийн нэгдсэн удирдах газрын нууц цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой 140 хуудас баримт цуглуулсан байна.
Бажанов улсын чухал баримтуудын хамт сураггүй алга болсныг оросууд хожим нь мэдсэн гэдгийг Дани дахь Британийн тусгай албаны ажилтан хэлж байжээ. 1940 оны тавдугаар сард германчууд Франц руу довтлох үед Дандердейл Парисыг орхин Францын хойд нутгийн Орлеан хотод ирэв. Энд байхдаа тэрбээр их хэмжээний зэвсэг нөөцөлсөн бөгөөд хэрэв энэ нөөцөд цэргийн цохилт өгсөн бол би ямар ч өвчин мэдрэхгүй үхэх байсан гэж ярьж байжээ. Франц улс германчуудад эзлэгдсэний дараа Дандердейл Лондон хотод ирж, Франц руу 57 тусгай ажилтан илгээх ажиллагаанд тусалсан байна. Түүний бүрдүүлсэн тагнуулын сүлжээний Феликс, Питзрой гэдэг нууц нэртэй хоёр ажилтан германчуудад илчлэгдэн тэдний радио станцыг олзлон авчээ. Үүний дараа Дандердейлийн туслах тагнуулчдын нэг Клауде Ламираулт үлдсэн нөхдөө аврахаар Францад ирж, зургаан гол ажилтныг Испаниар дамжуулан эх оронд нь авчирсан болохыг МИ6 байгууллагын түүхийг өгүүлсэн шинэ номонд дурдсан байна.
Энэ номыг хянасан МИ6 байгууллагын хуучин даргай Жон Скарлетт хэлэхдээ, зөвхөн энэ номонд дурдсан зүйлээр Жеймс Бондын тухай яриаг эцэс болгохгүй. Зарим нэг яриатай огт санал нийлэхгүй ч гэлээ зарим нэг баримттай маргах зүйл байхгүй гэж ярьжээ.
Жинхэнэ Жеймс Бонд гэж тодорхойлж буй Дандердейл 1899 оны Зул сарын баяраар төрсөн бөгөөд 1990 онд Английн Суррей хотод байхдаа 90 насандаа өөд болсон байна.

Posted on September 27, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 3 Сэтгэгдлүүд.

  1. hehe tnx amjilt

  2. Tanai blogiin hamt olond mash ih bayrlalaa TOP amjilt anda mini

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: