Олны танил хүмүүсийн хариулахаас татгалзсан асуултууд (Хөгжилтэй)

Олны танил хүмүүсийн хариулахаас татгалзсан асуултуудыг Испанийн “Эл Азурро” сэтгүүл нийтэлжээ. Тэдний бичсэнээр олны танил хүмүүс дунд сургуульд нь нэрлэж байсан хоч, сексийн амьдралтай холбоотой асуултаас ихэвчлэн зугтдаг байна.
1. АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа Моника Левински гэх бүсгүйтэй нэр холбогдож байсан.
Тухайн үед түүнээс “Вашингтон пост” сонины сэтгүүлч “Бурхан таныг Левински, Хиллари нарын нэгийг нь сонго гэвэл” хэмээн асуужээ. Ерөнхийлөгч тухайн үед юуг гэж хариулахаа мэдэхгүй байсан аж. Тиймээс “Баярлалаа. Сайхан асуулт байна. Дараагийн асуулт нь” хэмээжээ.

2. Холливудын алдарт хос болох Брэд Питт, Анжелина Жоли үерхээд удаагүй байв. Гэтэл “Улаан сарнай” үдэшлэгийн улаан хивсний ёслолын үеэр “Гуардиан” сонины сэтгүүлч Жолигоос “Та найз залуугаа хэзээ солих гэж байна. Дараагийнх чинь хэн бэ” хэмээн асуужээ. Гэтэл Жоли асуултад хариулахаас татгалсан аж. Үүний дараа үдэшлэгийн үеэр Брэд, Жолигийн харилцаа энэ асуултаас болж, төдийлөн сайнгүй байсан тухай Холливудын сэтгүүлүүд онцолж байв.

3. Шотландын “Алуурчин сэтгүүлч” нэвтрүүлгийн хөтлөгч Брайн Уэббер 1999 онд жүжигчин Денсэл Вашингтоноос “Та сармагчин, хүн хоёрын ялгааг тайлбарлаач” хэмээн асуужээ. Тэгтэл Денсэл нэвтрүүлгийг орхин явжээ. Өнгөт арьст жүжигчин маань хожим хойно “Энэ бол доромжлол” хэмээн хэлсэн байдаг.

4. Холливудын эрэгтэй жүжигчдээс намханд тооцогдох Том Крузээс 2006 онд нэгэн сэтгүүлч ‘Таныг дунд сургуульд байхад тань “жижигхэн эрхтэн” хэмээн нэрлэдэг байсан шүү дээ. Гэхдээ яагаад ингэж нэрлэх болсныг нь сайн мэдэхгүй байна” хэмээн асуужээ. Гэтэл Том “Таны дараагийн асуулт илүү сонирхолтой гэж бодож байна” хэмээжээ. Хүмүүс үүний шалтгааныг жижигхэн эрхтэнтэй болохоор хэмээн дүгнэсэн гэнэ.

5. Английн шигшээ, “Манчестер Юнайтед” клубийн довтлогч, хөл бөмбөгч Уэйн Рүүни хэд хоногийн өмнө биеэ үнэлэгчтэй нэр холбогдсон. Түүнээс “Нью ньюе”-ийн сэтгүүлч “Биеэ үнэлэгч, Шарон (найз бүсгүй) нарын аль нь секс хийхдээ сайн байна вэ” гэжээ. Харин Рүүнигийн рронд түүний шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло “Түүний бүх зүйл сайн байгаа. Асуудал шийдэгдсэн” хэмээн автобусандаа суун оджээ.

Posted on September 27, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 5 Сэтгэгдлүүд.

  1. hehe 5 bol aimar gar bnshdee Рүүни araichdee

  2. Bandalt gej bs hetsuu shu😀

  3. hehe 3uulaa setgegdel bichej bndoo keke

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: