Хүүхэд шөнө орондоо шээх нь удамшилтай холбоотой

Шөнө ороо норгодог хүүхэд хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртнээс бичигдсэн эрүүл мэндийн асуудал юм. Он цагийн турш ардын эмчилгээ ба анагаах аргаар уг өвчнийг эмчлэх арга зам хайдаг ч тодорхой үр дүн өгөхгүй байсаар ирсэн. Харин өнөө үед эмчилгээ нь хүүхдийг шийтгэх хэлбэрээр илэрхийлэгдэх болжээ. Олон улсын мэргэжилтэн доктор Булент Алагүлийн үзэж буйгаар хүүхэд орондоо шээх нь эцэг, эхтэй нь холбоотой гэнэ. Учир нь эцэг, эхийн удамшил нөлөөлдөг байна. Хэрвээ эцэг, эх хоёулаа хүүхэд байхдаа ороо норгодог байсан бол тэдний хүүхдэд тохиолдох магадлал нь 77 хувь байдаг аж. Доктор Булент Алагүл хэлэхдээ “Хэрвээ эцэг эхийн аль нэгэнд эл тохиолдол илэрч байсан бол хүүхдэд 44 хувь нөлөөлдөг” гэжээ.

Түүнчлэн эцэг эхэд алинд нь ч ийм нэгэн тохиолдол илэрч байгаагүй бол хүүхдийн орондоо шээх магадлал 15 хувь байдаг аж. Мөн сүүлийн үед хийгдсэн хромсомын шинжилгээгээр ийм хүүхдүүдийн 97 хувь нь шээс болон шээс боловсруулах эрхтний өвчинтэй ямар нэгэн холбоогүй нь тогтоогдсон байна. Харин тэдний гурван хувьд нь л шээсний замын давсагны үрэвсэл илэрчээ. Эдгээр хүүхдүүдийн бусад шалтгааныг доктор Булент Алагүл доорх зүйлстэй холбон үзэж байна. Энэ нь:

-Шээсний замын гажилт

-Шингэнээ гадагшлуулахад үүсэх асуудал

-Шээсний замын нарийсалт

-Чихрийн шижин өвчин

-Бамбай булчирхай

-Хэт бөх нойрсолт гэнэ.

Шөнө ороо норгодог хүүхэдтэй гэр бүлд асуудалд үүсдэг бөгөөд энэ өвчнийг эмчлэх шаардлагатай юм. Гэвч доктор Булент Алагүлийн үзэж буйгаар эмчилгээг таваас доош насныханд хийх нь тохиромжгүй аж. “Эмчлүүлж байгаа хүүхэдтэй дотно харилцаж, асуудлыг шийдэж чадахад нь итгэл өгөх хэрэгтэй бөгөөд ингэснээр эмчилгээг хүүхэд илүү үр дүнтэй хүлээж байна” гэж Алагул хэлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар хоёр төрлийн эмчилгээ хэрэглэгдэж байгаа аж. Үүний нэг нь десмопресин буюу эмийн эмчилгээ юм. Мөн хүүхдийг нойрноос нь сэрээн бие засуулж заншуулах эмчилгээ хийгдэж байна. Үүний сэрүүлгийн дохио ч гэж нэрлэх нь бий. Хүүхдийг байнгын нэг зүйлд дадал болгож сургаснаар эмчилгээ үр дүнгээ өгөх юм.

Posted on September 27, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

  1. medmeer l yum kkkkkkk

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: