Онигоонууд #3

Асуух гээд л

Гудамж. Нэг хvvхэн хурдан хурдан алхалж, ардаас нь нэг залуу салалгvй дагана.
-Хvvе, та яах гээд намайг дагаад байгаа юм бэ?
-Харин л дээ. Таныг эргэж харахаар чинь би яг наад асуултыг єєрєє єрєєсєє асуулаа…

Манай хадмууд

Муудалцсан хосууд хөдөөгийн замаар чив чимээгүй явцгаана
. Нэгэн хашаанд илжиг, гахайнууд байхыг хараад

эхнэр нь: – Танай хамаатнууд уу? гэж ёжтой асуухад

нөхөр – Тхх, манай хадмууд гэв

Хайрт минь

-Хайрт минь чи надад нэг тийм халуун дулаан vг хэлээч?
-Паар
-Vгvй ээ, тvvнээс ч халуухан…
-Паарнууд…

Буруу гэрэлчлээ

-За, нєхєр чинь ямар байна?
-Зvгээрээ. Гэхдээ тэр зєв гэрлэсэн бол харин би л буруу гэрлэчихэж.

…галзуурахнээ…

Хоёр эр бааранд ууж сууна гэнэ.
-Хөгшин чинь ёстой баларч байнаа.
-Яаасан бэ?
-Хэдэн жилийн өмнө би том болсон охинтой залуухан бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа. Ингээд Дагавар охин маань миний хойд эх болж, Харин аав маань миний дагавар хүү болж, миний эхнэр өөрийнхөө хадам аавын хадам ээж болчихдог байгаа. Ингээд ч болоогүй гэж бод. Төд удалгүй дагавар охин маань хүү төрүүллээ. Тэгсэн тэр хүү миний аавын хүү болохоор надтай цус нэгтэй дүү минь болж таарна биздээ. Гэхдээ нөгөө талаас охиных нь хүү болохоор эхнэрийн маань ач болчихдог. Ингэснээр би өөрийн цус нэгтэй дүүгийнхээ өвөө нь болж хувирч байгаа биз дээ. Энэ бүх ээдрээг арай хийж ойлгодог болж байтал эхнэр маань хүү төрүүллээ. Одоо бол миний хүүгийн эгч, бас миний хойд эх дүүгийнхээ эмээ нь болсон. Ингэснээр аав маань хүүгийн минь эгчтэй суусан хүргэн ах нь болчихлоо. Улмаар би өөрийнхөө хойд эхийн дагавар хүү болж, эхнэр маань өөрийнхөө хүүгийн нагац эгч болоод, миний хүү аавын маань бүл дүү, харин би өөрөө өөрийнхөө өвөө нь болсон гээд л бодчих…галзуурахнээ…

Аав, хүү

Бааранд хоёр эр сууж байна. Хэн хэн нь нилээн халамцжээ. Тэгтэл нэг нь нөгөө рүүгээ агсарлаа:
– Би чиний ээжтэй чинь унтсан. Хүмүүс чив чимээгүй болж, энэ аймшигтай доромжлолд нөгөө эр нь хэрхэн хандахыг хүлээв. Хоёр дахь эр чимээгүй суусаар. Эхний эр бүр чангаар:
– Би чиний ээжтэй чинь унтсан, мэдэв үү? Хоёр дахь эр:
– Аав аа, та согтжээ. Одоо харьцгаая.

Шүүх хурал

Хvчингийн хэргийн шvvх хурал болж байна.
– Та тэгээд хvчиндэж байхад нь орилж хашгираад тусламж дуудахгvй яасан юм бээ.
– Энэ чинь сvрдvvлээд байсан юм чинь.
– Юу гэж
– Орилж хашгирах юм бол сугална гээд

Чукча

Чукча машин авжээ. Тэгээд найздаа ярьсан нь:
– Энэ мөн ч сайхан эд байгаа биз?
– Тийм юмаа? Үнэхээр гоё …
– Даанч хэдэн цааг маань бүүр алж дуусах нь. Найз нь:
– Аргагүй ээ, энэ том юмыг чирэхээр арга байж уу? гэж халаглажээ

Өөр хэнийг

Чи нөхрөө хуурч байсан уу ?
– Тэгээд өөр хэнийг хуурах юм ?

Таалагдсан нь

Шүүх хурал. Прокурор хүүхэн:
-За шүүгдэгч та ямар учраас хүчингийн хэрэг үйлдсэн билээ?
Хэрэгтэн залуу:
-Тэр бүсгүй надад аймаар таалагдаад.
-Та яагаад гөлөгнөөд харцаа буруулаад байгаа юм? Ичмээр байна уу?
-Үгүй ээ, зүгээр л та надад бас аймаар их таалагдаад байна

Барьснаа л нүүнэ

Дvvрэн хvнтэй автобусанд нэг эмэгтэй нэг эрийн нөгөөхөд гараараа хvрчихэв. Хvvхэн:
-Яана аа, уучлаарай.
-Би шатарчин хvн л дээ. Тийм болохоор та барьснаа л нvvнэ дээ!

За нэг иймэрхүү. Удахгүй дахиал хэд хэдэн онигоо хийнэ ээ😀

Posted on September 30, 2010, in Онигоо. Bookmark the permalink. 2 Сэтгэгдлүүд.

  1. wahaha huurhun onigoonuud baina shvv.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: