Жэки Чаны Монголд хийх хүмүүнлэгийн айлчлалын хөтөлбөр

Нэрт жүжигчин, найруулагч, продюсер Жэки Чан хүмүүнлэгийн ажлаар Монголд анх удаа айлчлах талаар мэдээллэсэн билээ. Тэгвэл жүжигчин маань энэ ням гаригийн 10:50 цагт “Чингис хаан” олон улсын нислэгийн буудалд буух юм. Ирсэн даруйдаа Жэки Чан “Баянгол” зочид буудлын хурлын танхимд Монголд хийх хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаарх албан ёсны мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна. Энэ удаад нэрт жүжигчин Жэки Чан Монголын Хүүхдийн асран хүмүүжүүлэх төв болон гэр хорооллын амьдралын хүнд нөхцөлд байдаг айл өрхүүдэд туслахаас гадна, төр засгийн төлөөлөгчид, өсвөр үеийнхний хамт хотын агаарын бохирдлын эсрэг гүйлтэд оролцож, өсвөрийн жүдочдийн реалити шоуг эхлүүлэн, өнчин, гэр оронгүй 500 хүүхдүүдэд кино үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Мөн хүмүүнлэгийн сан болон “Wisdom Film Production”-тай хамтран нийгмийн хөгжлийн төлөөх хандивын хүлээн авалтад оролцохоор болжээ. Энэхүү хандивын хүлээн авалтын тасалбар нь 500 ам.долларын үнэтэй бөгөөд бүх мөнгийг хандивийн үйлсэд зориулах юм байна.

Жэки Чаны хүмүүнлэгийн айлчлалын ерөнхий зохион байгуулагчаар “Баяр Хөөрийн ивээл” хүмүүнлэгийн сан, Улаанбаатарын бизнес хөгжлийн төв, “Uptown” сэтгүүл, “Өргөө” кино театр зэрэг байгууллага ажиллаж байгаа аж. Харин энэ бүх үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolia Investment Group” ажиллаж байгаа юм. Ингээд Жэки Чаны Монгол хийх хүмүүнлэгийн ажлын хөтөлбөрийг танилцуулж байна

Аравдугаар сарын 3-ны өдөр:
10:50-11:00 Улаанбаатар хотод буух
16.30-17.30 Хэвлэлийн бага хурал хийх
17:30-18:30 Агаарийн бохирдлын эсрэг гүйлтэнд оролцох
19.00-21.00 Хүмүүнлэгийн үйлсэд зориулсан хандивийн хүлээн авалт

Аравдугаар сарын 4-ны өдөр:
10:00-11:00 Төр засаг, хотын удирдлагуудтай уулзах
12:30-14:30 Чингисийн хөшөө цогцолбортой танилцах
15:30-16:30 Хүүхдийн асрамжийн газраар зочлох
16:30-17:30 Гэр хорооллоор орох
17:30-18:30 “The Karate Kid” киног 500 бүтэн өнчин хүүхдэд үзүүлэх

Аравдугаар сарын 5-ны өдөр:

10:50 Улаанбаатар хотоос хөдлөх /Чингис хаан олон улсын онгоцны буудал руу явах/

Posted on October 2, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. 4 Сэтгэгдлүүд.

  1. whaaaaaaaaaaaaaaaa kkk chakie chan maniad uu kkk goy l yum boloh ni de

  2. hehe goy goy 500 myngan huuhded uzuuleh ymuu goy ymaa ntr hehe haaguur
    ger horoolol we ?

  3. teriig yostoi medq

  4. goy :
    teriig yostoi medq

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: