Наалдахгүй уусан алга болдог бохь бүтээжээ

Британи мэргэжилтнүүд 24 цагийн дотор уусан алга болдог, наалддаггүй бохь бүтээн үүнийгээ Америкт худалдаанд гаргажээ. Хүмүүсийн гудамж, талбайд хаясан бохийг химийн бодисоор цэвэрлэн арилгадаг бөгөөд энэ ажилд Британийн Засгийн газар 150 сая фунт зарцуулдаг байна.
Харин одоо энэ зардлаа багасгах боломжтой болжээ. Рев7 гэж нэрлэсэн шинэ төрлийн бохь нь жирийн бохьтой адил амт, шинж чанартай ч усанд уусах шинж чанартай учир хувцсанд наалдсан бохийг саван болон ус хэрэглэн хялбархан салгах боломжтой аж. Мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар, гудамжны жирийн цэвэрлэгээгээр газар наалдсан бохийн 50 хувийг элдэв химийн бодисгүйгээр хялбархан цэвэрлэсэн байна. Британийн Бристол их сургуулийн мэргэжилтнүүдийн бүтээсэн Рев7 гаатай бохь тус улсад тун удахгүй худалдаанд гарах юм. Шинэ төрлийн бохь нь наалдамхай чанар багатай полимер бодис агуулсан байна.
«Британи, Америкт гудамж, талбайг цоохортуулсан хаягдал олон бохийг хараад шинэ төрлийн бүтээгдэхүүн бүтээх санаа төрсөн. Бидний бүтээсэн материалыг мөн гудамж талбайд эрээн болгодог шүршдэг будаг болон бактерийн хамгаалалтад ашиглах боломжтой. Гэхдээ энэ бүгдээс бохь нь хамгийн их асуудал учруулдаг учир бид үүнд анхаарлаа хандуулсан. Миний хувьд энэ удаагийн эрдэм шинжилгээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа, мөрөөдөл биелэсэн мэт санагдаж байгаа» гэж профессор Терри Косгрове хэлжээ. Мэргэжилтнүүд шинэ төрлийн бохь гарган авах төсөлд 10 сая фунт зарцуулжээ. Профессор Косгровегийн баг наалддаггүй бохийг гурван жилийн өмнө бүтээсэн бөгөөд үүний дараа уг бүтээгдэхүүний амт, чанарт анхаарлаа хандуулан ажиллажээ.
Жирийн бохийг нийлэг сүүн шүүсээр хийдэг бөгөөд энэ нь бат бөх наалдамхай шинж чанартайгаас гадна цаг уурын нөхцөл байдалд тун сайн хамгаалалттай юм. АНУ-д жилдээ 300 мянган тонн бохь худалдаалж, байгаль орчинд жилд 120 мянган тонн хаягдал бохь наалдан үлддэг байна. Хүрээлэн буй орчинд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг бохийг зарим улсад хэрэглэхийг хориглогдог билээ. Хэрэв Сингапурт нууцаар бохь оруулбал нэг жил шоронд хоригдох ял сонсохоос гадна 10 мянган сингапур долларын торгууль төлөх аж.
Бохь нь одоогоос 5000 жилийн өмнө үүссэн гэж үздэг байна. Дерби их сургуулийн оюутнууд Финландын нутгаас анхны бохийг олсон бөгөөд чулуун зэвсгийн үеийн хүмүүс буйлны халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ариутгагч хэрэглэдэг байсан нь одоогийн зажилдаг бохийг бий болгожээ. Эртний грекүүд шүдээ цэвэрлэн амны үнэрээ дарахын тулд модны давирхай зажилдаг байжээ. Бохийг 1848 онд Жон Б.Куртис гэдэг эр Америкт анх худалдаанд гаргажээ. Британичууд жилд дунджаар 125 ширхэг бохь зажилдаг бөгөөд энэ нь 317 фунттэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Бохьны үйлдвэрлэлийг Турк улс тэргүүлдэг бөгөөд тус улсад энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг 60 гаруй компани байдаг аж.

Posted on October 8, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: