2012 онд ертөнц сөнөхгүй (Маш сонирхолтой)

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон кино ертөнцийнхөн манай гарагийг 2012 онд сүйрнэ хэмээн ихээхэн дуулиан шуугиан тарьсан билээ. Харин шинжлэх ухааны салбарынхан ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нарны гадаргууны температур эрс нэмэгдэж байгаатай холбоотой Олон улсын сансрын станц болон хиймэл дагуулуудын ажилд ноцтой хохирол учирч болзошгүй гэж Оросын эрдэмтэн Владимир Кузнецов Риа Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Янз бүрийн таамгаар, хүн төрөлхтөн жил болгон ертөнцийн төгсгөлийг хүлээдэг. Харин энэ явдал хэзээ тохиох бол?

Эртний майячуудын он цагийн тооллоор бол 2012 онд дэлхий сүйрнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ. Ингэхдээ Санчир, Бархасвадь, Ангараг болон Дэлхий нэг шугаманд байрлаж, энэ нь дэлхийн сүйрэлд хүргэх ажээ.
Янз бүрийн шашны бүлэглэлийг үндэслэгчид дэлхий сүйрэх мөчийг нэг бус удаа зөгнөж байжээ. 1900 онд Орос улсад «Улаан үхэл» хөдөлгөөний хэдэн зуун гишүүн дэлхийн сүйрлийг зөгнөж өөрсдийгөө шатаасан байна. 1993 онд ертөнц мөхөхийн өмнө Украин-Оросын «Цагаан ах дүүс» шашны бүлэглэлийг дагагч, өөрийгөө Мария Дэви Христос хэмээн зарласан Марины Цвигун гэгч өөрийгөө шатаах гэж байсан бол Японы иргэн Аум Синрике гэгч ертөнцийн төгсгөлийг 1999 онд болно гэж мэдэгдэж байжээ.

Posted on October 11, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

  1. kkk sonohku bol sain l bn deg edr kkk

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: