Жүжигчин Дооёо “Помогите нам”-2 буюу “Хувааргүй нислэг” киноны зураг авалтанд оролцож байгаад элсэнд шигдэж олныг сандаргажээ

Орос руу наймаа хийх гэж яваад галт тэрэгний цуваанаасаа гээгдэж хөглөсөн 1990-ээд оны хэсэг наймаачны тухай өгүүлсэн “Помогите нам” уран сайхны кино өнгөрсөн хавар дэлгэцнээ гарч олныг шуугиулж байсан билээ. Амбий, Дооёо, Лхагваа болон “Захиалгат инээд” хамтлагийн уран бүтээлчдийн тоглосон энэ киноны хоёрдугаар ангийн зураг авалт хийгдэж дуусаад удахгүй нээлтээ хийх гэж байгаа аж. “Помогите нам” киноны нэгдүгээр ангийг ОХУ-ын нутагт үргэлжилж буйгаар бүтээсэн бол ”Wisdom film production”, “Zaya’sh”студийн хамтын бүтээл хоёрдугаар ангийн зураг авалтыг говьд хийсэн байна. Энэ удаа нисэх онгоцоор явсан хэсэг хүн говьд бууж, эзэнгүй газар тусламж эрэн элдэв хөгтэй адал явдалтай тулгарах юм билээ. Харин зураг авалтын үеэр нэгэн хөгтэй бас аймар ч гэмээр зүйл тохиолдсон нь жүжигчин Дооёо говийн сордог элсэнд өртөж золтой л газарт шингээд орчихоогүй байна. Киноны багийнхан яаралтай арга хэмжээ авсанаар жүжигчин Дооёо элсэнд уусалгүй үлдэж чадсан байна. Дооёо ч үнхэлцэгээ хагартал айж одоо болтол бодохоос бие нь арзайдаг гэнэ лээ. Сордог элс байдаг гэхээр байгалийн сонин зүй тогтол гэлтэй.

Posted on October 13, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: