Онигоо #4

Шударга

Шүүгч:
– Та ер нь шударга амьдарч чадах хүн үү ? Хэрэгтэн:
– Та өөрөө намайг үргэлж шоронд суулгаад байгаа юм чинь би хэдийдээ шударга амьдрах юм бэ?

Эмч

Шүдний эмч өрмийн машинаа залгангаа:
– Федя, чи нэг ангид миний ард суухдаа намайг сүлбээр зүүгээр мөн ч их хатгадагсан, тийм үү хө.

Хариулт өгнө

Хавдсан хацраа дарчихсан яваа нөхөртэйгээ тааралдаад:
– Чи яагаав?
– Эмчид очиж хоёр шүдээ авахуулаад.
– Чиний чинь нэг л шүд өвддөг биш билүү?
– Эмчид хариулт мөнгө байдаггүй.

Энэ байна, Үзэх үү?

Шоронд халаасны хулгайч, дээрэмчин 2 ярьж байна. Дээрэмчин:
– Наранд байсан бол харгалзагчийн цагийг авахгүй юу. Мөн гоё цаг шүү, тиймээ гэтэл халаасны хулгайч халаасаа ухаад:
– Энэ байна, үзэх үү гэжээ.

Заавар аа гэж…

Нэг хүн дэлгүүр дотор юмны таглаа онгойлгох гээд чаддаггүй гэнэ. Тэгээд худалдагчаас:
– Уучлаарай, үүнийг яаж онгойлгодог юм бэ? гэтэл худалдагч:
– Заавар нь дотор нь байгаа гэжээ.

Гурван хулгайч

Орос, монгол, хятад гурван хулгайч байжээ.Тэгээд Орос: мотоцикль, Монгол: машин, Хятад: дугуй тус тус хулгайлж байгаад цагдаад баригдаж гэнэ. Цагдаа:
– Та нар уралдаад ир. Хэн хожигдож ирснийг нь нэг жил шоронд хийнэ гэжээ. Тэгээд хятад нэг жил шоронд суугаад гарч ирээд шарандаа нөгөө хоёртойгоо дахиад л хулгай хийхээр болов. Хятад “энэ удаад заавал машин хулгайлна” гэж боджээ. Тэгээд Орос: мотоцикль, Монгол: дугуй, Хятад: машин хулгайлж байгаад дахиад л цагдаад баригдчихажээ. Цагдаа:
– Та гурав одоо хулгайлсан юм аа өргө. Өргөж чадаагүй нь 1 жил шоронд сууна даа гэжээ.
(хэ хэ хөөрхий муу хятад)

Габров

Габров эр вагонд сууж байна. Тэрэг түрж ачааг нь зөөсөн хүнээс асууна:
– Бүх ачаа орсон биз?
– Орсоон, эрхэм ээ.
– Юм мартаагүй биз?
– Цайны мөнгөнөөс бусдыг нь та мартаагүй ээ.

Бааранд

Бааранд ганцаар суух залуу дэндүү бариу өмд өмссөн загвар өмсөгч байрын хүүхнийг ширтэнэ.Хүүхэнтэй танилцахаар яриа өдөж :

-Ийм бариу өмдийг яаж тайлдаг байна аа? гэсэнд цаадах нь:

-Чи ядаж эхлээд зуу аваад өгчихөөч…..

Эмгэний паян…
Нэгэн өвгөний сэрэл нь хөдлөн нөгөөх нь босчихжээ. Тэгээд гэрлүүгээ хар хурдаараа гүйн гэртээ орж эмгэнээ бэлэн болохыг хүлээсээр байтал нөгөөх нь буцаад буучихав. тэгээд өвгөн эмгэндээ уурлаж загнажээ.
– чи дараа намайг хар хурдаараа гүйж ирж байвал бэлэн байж байгаараа гэжээ
Хэд хоногийн дараа эмгэн өвгөнийхөө хар хурдаараа гүйн ирэхийг хараад гэрлүүгээ гүйн орж хамаг хувцсаа тайлаад орон дээрээ дээш хараад хэвтэж байтал өвгөн гүйн орж ирээд
– хөөе чи чинь үхснээ хийгээд алцайгаад хэвтэж байгаа юм бэ? цаана чинь амбаар шатаад байна гэжээ.

Андуурсан нь…

Хорих газрын камерт 1 залуу өөрийгөө:
– Би бол Жамуха, намайг аав, ээж хоёр Жамуха баатар гэсэн. Би бол зоригт баатар Жамуха мөн… гээд ерөөсөө дуугүй байдаггүй гэнэ. Тэгэхээр нь шоронгийн хуяг цөхрөөд даргадаа хэлтэл дарга нь:
– Өөрийгөө Чингис гээд байгаагийн камерт оруулчих гэж. Тэгээд 3 хонуулаад гаргатал нөгөө эр хамаг биеэ илсэнээ:
– Би өөрийгөө андуурчихаж, би Алунгоо байсан юм байна гэжээ…

Нууц

Эрчүүд яагаад хаа ч явсан араас нь гүйгээд байдаг талаар мэдэхийг хүссэн хүүхэн найз бүсгүйгээсээ асуужээ.
– Миний гялалзсан сайхан үснээс болдог юм болов уу?
– Yгүй дээ.
– Тэгвэл миний гоолиг бие, галбираас болдог юм болов уу?
– Хаанаас даа.
– Тэгвэл миний найрсаг харьцаанд татагддаг болоод тэр юм болов уу?
– Бүр ч биш.
– Тэгвэл ёстой мэдэхгүй далаараа далан тав бууж өгье.
– Яг наадахаас чинь болж гүйдэг юм байхгүй юу.

Сэтгэгдлээ мартуузай Удахгүй #5 тавина😀

Posted on October 15, 2010, in Онигоо. Bookmark the permalink. 5 Сэтгэгдлүүд.

  1. Сайн уу найз аа их гоё байна…Блог дээрээ тавьж болно биз дээ…

  2. 5 хурдан тавиарай

  3. Гуйсан болхоор чинь тавьлаа шүү хэлсэндээ хүрээрэй

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: