Дэлхий монголыг хэрхэн мэддэг вэ?

Эх оронч хийгээд эрхэмсэг оршихыг эрмэлзэгч Монгол хvн бvрийн хувьд хэн нэгэн харь этгээдийн “Ямар vндэстэн бэ?”, “Хаанаас ирсэн бэ?” гэсэн асуултад “Монгол, Монголоос ирсэн” гэж хариулахдаа “эх орныг минь хэр мэддэг бол” гэх бодол сэтгэлийг нь доглуулдаггvй юм аа гэхэд ямагт сонирхлыг маань татдаг. Угаас дэлхий дахинд эх орны нэр /МОНГОЛ/ гэдэг таны нэрээс ч илvv ТОМ БРЭНД байдгаас хойш энэ нэрийг сонссон хvмvvсийн хариу реакциас шалтгаалж цаашдын харилцаа тодорхойлогддог гэдэгтэй бvгд санал нийлнэ байх. Ингээд дэлхий биднийг аль талаас нь мэдэж ойлгож, хvлээж авдаг талаар хувийн эрэгцvvлэл ажиглалтаа хуваалцая. Хоёр хєршєєсєє эхлэе.
Оросууд
Биднийг хамгийн сайн мэддэг ард тvмний нэг. Гэхдээ дотроо ялгаатай. Vндсэн угсаатан болох Славянчуудын хувьд тэдний хєгжил цэцэглэлтэд Чингис хаан, тvvний vе залгамжлагчдын байлдан дагуулал vнэхээр их гай болсон бєгєєд царцаа мэт /єдгєє ч “тэнгэр харанхуйлж ирээ л…” гээд дээрх зvйрлэл амь бєхтэй оршсоор байгаа бєгєєд тухайн vеийн байлдааны стратеги, тактик орчин vеийнхээр мэдээлэл-сэтгэл зvйн дайн, PR-ийн чадварын vр дvн байснаас биш бид оросуудаас л олон байв гэж хєєрхий/ их цэрэг дайчид нь тэдний хот тосгод, хvн амыг баруун солгойгvй устгасан хэмээн Монголчуудыг гомдолтойгоор буюу сєргєєр ойлгох хандлага тvгээмэл. Цаашлаад европын соёл иргэншлийг устгах байсан зэрлэгvvдийн довтолгоог хамгаалаад єєрсдєє хохирсон vндэстэн хэмээн ямар нэг зєвтгєл хайхыг хичээдэг. Vvнд Сталины vеэс социалист vзэл суртал, Марксист-ленинист тvvхийн шинжлэх ухааны хандлага, тvvх бичлэг, заах арга зvй гол нєлєє vзvvлсэн. Гэхдээ Монгол хэмээх нэрийг Татартай хавсруулан “Татар-Монголын дарлал” хэмээх тvvхэн vечлэлийг дунд болон их дээд сургуулийн тvvхийн ухааны хичээлд нь албан ёсоор заадаг. /Ингээд байхаар ч яаж эергээр хvлээж авахав/ Тэрнээс биш орчин vеийн тvvхэнд ялангуяа дэлхийн 2-р дайны ялалтад Монголчуудын цаашлаад Монгол угсаатны /халимаг буриадуудыг багтаагаад. Нєхдvvд ч 2 талд ажиллачихсан тал бас бий/ оруулсан хувь нэмрийн тухай ойлголт лавтай бидний тєсєєлдгєєс л vлэмж хязгаарлагдмал. Харин сvvлийн vед Монголчууд хийгээд татааруудын Оросын нийгэм-улс тєр, цэрэг арми, олон улсын харилцааны сэтгэлгээний хєгжилд оруулсан хувь нэмэр, ач холбогдлын талаар нийгмийн шинжлэх ухаан /Н.Гумелевийг эс тооцон/, улс тєрийн хvрээнийхэнд эергээр авч vзэх, vнэлэх хандлага тодорхой хэмжээгээр єсч буй гэж vзэж болно. Тухайлахад оросын улс тєрийн тvvхэн vйл явцад Монголчуудын байлдан дагуулал улс тєрийн модернизаци буюу шинэчлэл болсон тухай санааг томоохон улс тєр судлаачид дэвшvvлсэн нь бий. Єєр нэг хандлага бол Оросын бага vндэстнvvд болох татар /хvн амын хувьд ОХУ-д 2-рт жагсана/, чечень, халимаг, буриадууд, тува, алтай болон бусад ястнуудын хувьд нэг удам гаралтай хэмээн єєриймсєх, элгэмсэх хvсэл сонирхол бий. Угаас их vндэстний дэргэдэх бага vндэстнvvд ямар нэг гомдол цєхрєл, ємєєрєл хайх vзэл тээж явдаг нь зvй тогтол. Хэрэв єдгєє бид дэлхийн тvвшинд биш юмаа гэхэд бvс нутгийн тvвшинд нєлєє бvхий улс гvрэн байсан бол тэд бидэнтэй нэг блок болж, нэгдэж нийлэх, тєвлєрєхєєс аваад бvс нутгийн тvвшинд зонхилох байр суурь бvхий хvчирхэг угсаатан болох асуудлыг биднээс vл харгалзан єєрсдєє санаачилж эхлэх байсан гэдэгт итгэлтэй байна. Тvрэг гаралтай, ислам шашинтнаас бусад Монгол угсаатнуудын хувьд ихээр оросжин уусч байгаа нь.

Хятадууд
Бидний хувьд 3000 жил хєршилж нэгийнхээ сайн муу, зовлон жаргалыг хамгийн сайн мэдэлцдэг ард тvмний нэг бол хятадууд. Мэдэхээс ч єєр аргагvй урт хугацаа, зєрчил тэмцэл, эвлэрэл хэлцэл. Тэд бид нэгийгээ нєхєж ирсэн євєрмєц харилцаа. Гэхдээ тэд єдгєє бидний тvvхэн онцлог, мєн чанар, тєсєєллєєс тэс єєрєєр мэдэж, авч vздэг. Их газрын хийгээд Тайваны арлын хятадын алиныхан ч хувьд монголчуудыг хувь заяаны эрхээр тvр салсан, ирээдvйд эргэж нэгдэх єєрсдийн салшгvй нэг vндэстэн хэмээн дунд болон их дээд сургуулийн тvvхийн хичээлийн хєтєлбєрт албан ёсоор заадаг. Чингис, Хубилай нар хятад угсаатан бєгєєд Дэлхийн тєв хvчирхэг Хань гvрнийг тодорхой vед захирч явсан хятадын vндэсний баатар хэмээн тархи угаадаг. Орчин vеийн хятад залуучууд vvнд ямар ч эргэлзээгvй итгэдэг. Зvгээр л тэднийг тийм санаа бодолтой болгон итгvvлэн vнэмшvvлдэг. Угаас тэдэнд тєрийн зvгээс тvvхийн нарийн ширийн асуудлыг нэг бvрчлэн заах хэрэгцээ сонирхол ч байхгvй. Тэгэх ч шаардлагагvй. Нэг талаар энэ нь манайд vнэхээр ноцтой асуудал бєгєєд нєгєє талаар энэ асуудлыг сонирхож, анхаарал хандуулдаг нь лав л миний тааралдсан хятадуудад цєєн байдаг ажиглагдсан. Эсвэл тэд дотор хvний санаагаар илэрхий цухуйлгаагvй ч байж мэднэ. Гэхдээ л тvр салсан нэг vндэстэн гэдэг асуудалд анхаарал хандуулах хятадын тоо цєєдлєє цєєдлєє гээд монголчуудын нийт хvн амын тооноос хэд дахин давж гарах нь тодорхой. Дээрх асуудал ч улс тєр vзэл суртлын том зорилгоос гадна нийгэм-тvvхийн ухааны эрдэмтэд судлаачдын социалист, “хятад тєвт” тvvх бичлэгийн арга зvйтэй ч тодорхой хэмжээгээр холбоотой. Сvvлийн vед Хань угсаатан бусад vндэстэн, ард тvмэнд vзvvлсэн улс тєр, соёл, эдийн засгийн нєлєєллийн нэг чиглэлтэй явцуу vзлээс хандлагын зэрэгцээ бусад соёл, vндэстэн угсаатны нєлєє хятадуудад vзvvлсэн нєлєєний талаар мэр сэр судалгааны бvтээл гарч, хэвлэгдэх болсон нь дэвшилтэй хэрэг.  Жирийн хятад иргэдийн хувьд Монгол гэдэг ойлголтыг єнєє домог vлгэр, хууч яриа зэргээрээ дамжуулаад лав л эерэг биш, сєргєєр єєрсдєд нь гай тарьж явсан зэрлэгдvv хvмvvс гэдгээр чvv ай гадарлана. Харин монгол угсаатан болох євєрлєгчид, хєх нуур, шинжаан дахь Ойрадуудын хувьд биднийг мэдэхийн сайнаар мэдэж нэг утгаар атаархаж бас бахархаж, vндэсний єєртєє итгэх итгэлээ асааж явдаг vлгэр дуурайл нь бол Тусгаар Монгол Улс. Харамсалтай нь тєрийн ил биш далд бодлогын vр дvнд ихээр хятаджин уусч байгаа болно.

Европууд
Дундад зууны болон орчин vеийн хvн тєрєлхтний тvvх, газар зvйн мэдлэг сайтай, угаас боловсрол єндєр Европчуудын хувьд биднийг хамгийн сайн мэддэггvй юмаа гэхэд бvр огт гадарлахгvй хvмvvс лав биш. Харин ч харьцангуй асуудалд уян хатан тєвийг сахьсан хандлагаар бидний тvvх хийгээд орчин vеийн монголчуудыг ойлгож хvлээж авдаг гэж болно. Єдгєєгийн монголчуудыг ядуу цєєн гэлээ ч нvvдэлчний соёлтой, євєрмєц байгальтай, нэг хэсэг мандаж явсан єдгєє 2 их гvрнээр хашигдсан Vндэстэн гэдгээр нь ойлгодог. Тэд Хvннvгийн тvvх ба Атилла хааны талаар сайн мэддэг. Гэхдээ Монгол ба Хvннvгийн хооронд ямар нэг сэжим холбоотой эсэхийг гэж бараг л авч vздэггvй. /Тэр нь ч бас тийм талтай/ Харамсалтай нь Европ руу цагаачилсан гэх vv эсвэл зугтсан гэж болохоор нєхдvvд манийгаа ядуу, улс тєрийн харгис дэглэмтэй, эрх чєлєє хязгаарлагдсан хэмээн эх орны тєдийгvй єєрийг єчvvхэн нэрээ худалдаж иддэг нутаг нэгтнvvдийн балгаар хулгай дээрэм, зодоон цохион, гэмт хэрэгт орооцолддог, дипломат нь хvртэл тамхи хууль бусаар зєєж новширдог, араб, африкуудтай адил муухай хvмvvс гэх хандлага ихээр єсч байгааг хэлэх шаардлагатай.

Америкууд /Тивээр нь авч vзэв/
Чингис хаан, дундад зууны Монголын байлдан дагуулалтай холбоотойгоор боловсролтой хvмvvс гадарлана. Ялангуяа цэрэг тагнуул, дипломат харилцаа, улс тєрийн бодлого, сэтгэлгээний хувьд хvн тєрєлхтний хєгжил цэцэглэлтэд тэдгээрийн оруулсан хувь нэмрийг заримдаа биднээс сайн vзэж судалдаг. /Бид зvгээр л хий хоосон бардамнадаг/ Тэрнээс биш орчин vеийн Монгол хэмээх тусгаар улс хаана оршдог, ямар хєгжилтэй зэргээр ойлголт vлэмж хомс хийгээд vндсэндээ энэ талаар мэдэх нь прагматик америкчуудын хувьд падлий байхгvй. /АНУ-чуудын 50-иас дээш хувь нь газрын зураг дээр єєрийн улсаа ч зааж мэддэггvй гэх ч билээ/  Европ, Америкчуудын хувьд бидэнд тэдний “хятадын эвсэл оросын Монгол уу?” гэх асуудалд хариулах шаардлага байнга тулгарахав дээ. Оросын Монгол гэдгээр Тусгаар Монгол улсыг маань тооцоод байдаг болтой. Нийгмийн тогтсон стереотопийг эвдэх ч амарvй асуудал шvv. Латин Америкчуудын хийгээд бидний хувьд аль аль нь нэгийгээ мэдэхгvй, гадарлахгvй талдаа зонхилно. Угаас шинэ тутам бvрэлдсэн, урьдын тvvх хомс нєхдийн хувьд бусдын байтугай єєрсдийн тvvх, соёл, онцлогийн талаар мэдэх сонирхол, хэрэгцээ шаардлага тєрдєггvй болтой.

Араб, Перс
Тэдний сэргэн мандлын vе ирсэн гэж хэлж болох бєгєєд энэ ч утгаараа бусад шашинтан, угсаатнуудыг ерєнхийдєє дээрээс єнгийж хардаг. Биднийг мєн л тvvхэн талаас нь мэдэх бєгєєд харин єєрсдийн аугаа их соёл иргэншлийг устгасан, гай тарьсан зэрлэгvvд гэж ойлгодог нь хэвээр. Сvvлийн vед барууны vзэл суртал, соёлын нєлєєг хязгаарлах бодлогоор дорно луу анхаарал хандуулах болж, энэ ч зорилгоор Чингис болон монголчуудын талаар євєрмєц, давгvй шийдэлтэй цуврал кинонуудыг телевизийн сувгаараа цацах болсон нь сайн хэрэг. Тэдэнд манайд бас мусульман шаштнууд бий гэвэл байх ёстой зvйл мэт хандаж ийм шашингvй нэгээхэн ч улс vгvй /анзаарах нээ vнэхээр тийм юм байна лээ/ хэмээн ихэрхэн бодох нь тэдний ухамсар хийгээд иргэншлийн онцлог ажгуу.

Африкууд
Шулуухан хэлэхэд єєрсдийн тvvх гэж юу болох, одоо улс оронд нь юу болоод байгаа, цаашид яаж амьдарч, оршин тогтнох талаар тєсєєлєл ч байхгvй хvмvvсийн хувьд юун “Монгол гэж хэн бэ?” манатай. Харин яаж ийгээд Европ, Америк руу эвтэйхэн цагаачлаад гарчих уу гэдэг бодол арай юм боддог дєнгvvр хvмvvсийнх нь шєнийн зvvд, єдрийн бодол. Бид ч єдгєє хvртэл тэдний талаар хомс ойлголттой, модноосоо буугаад удаагvй, хар арьст нєхдvvд хэмээн хочлон дооглохоос цаашгvй байна. Гэхдээ хар арьст хийгээд африк тивийнхэн гэдэгт ялгаа заагтай хандах хэрэгтэй. Аль эрт Америк, Европ руу цагаачилсан хар арьстнуудын хувьд асуудалд хандах хандлага энэ тэр нь арай єєр тvвшинд очсон нь тодорхой. Бvхэл бvтэн нэг тивийг жаахан доошоо хийчлээ гэж… Харин тэд сvvлийн vед хятадууд гэж хэн бэ гэдгийг vнэхээр хурдан ойлгож эхэлсэн байна лээ. Бидний єнгєрсєн хийгээд одоо, хvч чадал, онцлог, ач холбогдлын талаар жичтэй ойлголттой, эрт хийгээд орой ямар нэг сэжим холбоо ямагт байсан, хоёр орны харилцаа бvхий л талаар хєгжиж буй зарим орныг тухайлан авч vзсэнгvй. Жишээлэхэд vvнд Япон, Солонгос, Турк, Энэтхэг, Герман, зvvн европын зарим орнууд болон тvрэг гаралтай тєв азийн улсуудын хvн ард биднийг хэрхэн мэдэж ойлгодог талаар тусад нь авч vзэх нь зохистой гэж vзэв. Энэ талаар тухайн улс оронд нь суугаа манай иргэд ажиглаж судалснаа єгvvлвэл илvv сонирхолтой ажгуу.

Posted on October 17, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: