Жүжигчин Б.Хулан эр нөхөртөө хууртжээ

Ийм нэгэн дурлал кино”, “Хориотой жүжиг”-рээ олны танил болж урлагийн тогоонд царайлаг, сайхан гэх тодтгол хүртэх бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн залуу жүжигчин бол “Х-түц” хамлагийн Б.Хулан билээ. Сургуулиа төгсөөд хошин урлагт хөл тавьсан бүсгүйг 14 хөн настай байхдаа монголын хамгийн анхны фото миссээр тодорч байсан гэдгийг магадгүй цөөхөн хүмүүс санаж байгаа биз ээ. Тэрээр хувийн амьдрал болон нөхөр хүүхдийнх нь талаар чих тавин суудаг олон залуусын зүрхийг зүсэн байж Жавхлан гэх залуутай амьдралаа холбож үр хүүхэдтэй болсон. Гэвч залуу хосуудын амьдрал салалтаар төгсч бяцхан охиноо элгэндээ тэвэрч үлдсэн Б.Хулан нөхрийнхөө талаар нэг ч удаа ам нээгээгүй билээ. Хайртай дуртай хэмээн өдөр шөнөгүй хоргоож, нэг гэрт амьдарч чадсан өнөөх Жавхлан гэдэг залуу нь өөр эхнэр хүүхэдтэй байсан төдийгүй Хуланг хуурсан байж. Түүний анхны нөхөр Жавхлан “Black morgan” компанид удирдах ажил эрхэлдэг нэгэн. Албан тушаал, хөрөнгө мөнгөөрөө сайхан бүсгүйчүүдийг өвөртөө оруулж явдаг монгол Дон Жуан гэх тэр эр хуучин эхнэр хүүхэд дээрээ очсон гэнэ. Монголын халуухан бүсгүйчүүдийн дээгүүрт шалгарч олон аавын хүүгийн хайрыг татсан гэнэн хонгор бүсгүй хуурамч эрийг хуучин эхнэр хүүхэддээ эргэж очихыг нь яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх болж. Мэдээж ганц бие сайхан бүсгүйд хайраа илчлэх олон залуус байсан болохоор тэрээр дахин шинэхэн хайртайгаа учирсан байна. Хэвлэл мэдээллийнхэн болоод найз нөхдөөсөө нууцалж, харамлаж явдаг шинэхэн амраг нь онгоцны нисгэгч ба одоо тэд хамтын амьдралаа эхлүүлжээ. Хулангийн хувьд жинхэнэ хайртайгаа учирсан гэж дотны найзууддаа баярлан ярьж явна. Түүний нисгэгч амраг нь хүсэл бүхнийг биелүүлэгч алтан загас шиг л авирладаг тухай шивнээ сонсогдоно. Тэр дундаа Б.Хулангийн дагавар охинд маш их анхаарал тавьдаг бөгөөд эцгийн үүргийг сайн биелүүлнэ хэмээн андгай тангарга тависан тухай нь ойр дотны хүмүүс нь ам алдсан удаатай. Түүний экс нөхрийн ээж манайдаа дээгүүрт тооцогддог гавьяат, балетын жүжигчин бий. Гэвч тэрээр ганц хүүгээ Хулантай суухад дургүй байсаар хоёр тийш салахад нь тун их дэмжсэн гэсэн.

Advertisements

Posted on Аравдугаар сар 18, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. Сэтгэгдэл бичих.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: