“Mongolian Music Video Awards 2010” – ын шилдгүүд тодорлоо (Зураг + Шагналтнууд)

“Монголиан мюзик” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “UBS music video awards” наадам энэ жилээс “Mongolian music video awards” нэрээр зохиогдож шилдэгүүдээ шалгарууллаа. Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийнхан, видео клип бүтээгч студи продакшнуудын намар намрын чуулган болсон энэ наадам нь энэ жил долоо дахь жилдээ болсон билээ. Тус наадам нь анх 2004 онд 13 номинациар шилдгүүдээ тодруулдаг байсан бол энэ жил 15 номинациар шалгаруулах юм. Энэ жилийн “Mongolian music video awards-2010” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮОНТВ-ийн захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “NTV” телевизийн продюсер, кино судлаач Д.Түмэн-Өлзий, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, найруулагч Р.Тулга, шог зураач С.Цогтбаяр, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Аригу” видео компанийн захирал, продюсер Л.Ариунбат нар багтаж байна.

2010 оны “Mongolian music video awards”-ын шилдгүүд тодорлоо.

Шилдэг продюсер
Киви хамтлагийн продюсер Б.Ангирмаа “Чи мэдэх үү?” дуугаар

Шилдэг найруулагч
“HERO” энтертайнментийн найруулагч Б.Баатар “Гурван охин” хамтлагийн “Дачих уу”, дуучин Болдын “Нам гүм дундаас” зэрэг дууны клипээр

Шилдэг зураач
“А Плас” студийн найруулагч Аянга “Парисын дарь эхийн сүм” клипээрээ

Шилдэг зураглаач
“Лемон” продакшны зураглаач Болор “Киви” хамтлагийн “Яагаад” дууны клипээр

Шилдэг санаа
Үндэсний хөгжмийн “Жонон” хамтлагийн “Тань руу нүүж явна” уран бүтээлээр

Шилдэг график, эвлүүлэг
“Hero entertainment” дуучин Болдын “Нам гүм дундаас” дууны клипээр

Шилдэг имиж бүрдүүлэлт
“Өөрийгөө мэдэх үү” дууны клипээр “Киви” хамтлаг

Шилдэг дүр бүтээлт
Тус номинацийн шагналыг дуучин Энхзол, Маралжингоо, Цэлмүүн, Уянга нар “Би эр хүнд хайртай” жүжгийн дуугаар

Электро уран бүтээлчдийн шилдэг клип
“Lizard” студи, дуучин Астро “1001 шөнөөр” бүтээлээрээ

Олны таашаалд нийцсэн шилдэг клип
“Lord” студи “Motive” хамтлагийн “Чамдаа” дууны клипээр нийт 1216 хүний санал авсан байна.

Шилдэг дебют
Дуучин Эгшиглэн, “Lemons”-ийн Одбаяр нарын уран бүтээл “Яг одоо яамаар байна” дуу

Сонирхогчдын шилдэг клип
Цагаадай охины бүтээсэн “Сүүлчийн захидал” дууны клип

Поп, RnB хамтлаг дуучдын шилдэг клип
“Hero entertainment” дуучин Болдын “Нам гүм дундаас” дууны клипээр

Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип
“Лемонс” хамтлаг “Ядаргаа” дууны клипээр

Хип хоп, RnB хамтлаг дуучдын шилдэг клип
Реппер Цэцэ “Diss to 76” дууны клипээр

Posted on October 20, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

  1. tiim ch goy bolooguiee ghdee yahaw sweetyemotion mash goy bsan busad ni neeh svr bgaaguiee ghdee svvld harsanaa gaigui bsan kiwi bol ugaasaa zailshtee tsetsegiin shal ontsgui duu ni awtsan astro bol vneheer mongoor ter shagnaliig awsan ternees bsih ternii 1001 shono gdg chin gadaadiin ay shtee

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: