Ирвэс яагаад толботой байдаг вэ?

Ирвэсний бие дээрх эрээн толбо, барын эрээн судал болгон нь өөрийн гэсэн өвөрмөц онцлог, учир шалтгаантай байдаг гэж эрдэмтэд хэлжээ. Британи мэргэжилтнүүд зэрлэг муурын 37 төрөл зүйлийн амьтны биеийн өнгийг судалсан байна.  Зэрлэг муурын төрөл зүйлийн амьтдын бие дээрх толбо, судал нь тухайн амьтан ан гөрөө хийхэд туслах өнгөлөн далдлалт болдогоос гадна хэлбэр дүрс нь тухайн амьтны амьдардаг орчноос ихээхэн хамаардаг аж. Үүнээс гадна модон дээр болон бага гэрэл тусдаг газар ан гөрөө хийдэг зэрлэг муурын төрөл зүйлийн бие бараг бүхэлдээ цоохор байдаг байна. Зэрлэг муурын төрөл зүйл нь шигүү ой, элсэн цөл, цастай ууланд байхдаа өнгөлөн далдлалтын улмаас толботой байдаг гэдгийг тогтоосон анхны судалгаа энэ биш юм. Гэхдээ энэ удаа мэргэжилтнүүд энэ төрөл зүйлийн амьтдын толбоны хэлбэр дүрсэнд голчлон анхаарлаа хандуулжээ.
Мэргэжилтнүүд зэрлэг муурын төрөл зүйлийн биеийн өнгөний хэлбэр дүрсийг судлан математикийн томьёоллоор дүн шинжилгээ хийсэн байна. “Зарим амьтан нь жигд бус толботой байхад зарим нь бүхэлдээ эрээн байсан. Толбоны хэлбэр дүрс нь тухайн амьтны амьдардаг орчноос шалтгаалдаг. Тэдний толбо шөнийн цагаар эсвэл шигүү ойн зэрэг өөр өөр орчинд тохирсон байдаг. Зохиолч Редьярд Киплинийн бидний сайн мэдэх Ширэнгэн ойн түүх номын зохиолын нэрээс санаа авч  ирвэс яагаад толботой болсон бэ гэдгийг судлахыг хүссэн” гэж уг судалгааг удирдсан Британийн Бристол их сургуулийн Уилльям Аллен ярьсан байна. Аллен энэ судалгаагаар зэрлэг муурын төрөл зүйлийн амьтны толбо хэрхэн бий болдог арга замыг тайлбарлаж чадаагүй аж.
Энэ төрөл зүйлийн амьтад биеийн өнгөөрөө эсрэг хүйстнээ өөртөө татахад ашигладаг гэж өмнөх судалгаанд дурджээ. Харин Аллений багийнхан энэ онолтой төдийлөн санал нэгдэхгүй байгаа аж. “Толбо нь хэрэв эсрэг хүйстнээ өөртөө татах зорилготой бол эрэгчин нь эмэгчнээсээ өөр толботой байх хэрэгтэй. Гэвч тийм байдаггүй биз дээ. Түүнчлэн ирвэсний толбоны хэлбэр дүрс нь хоорондын харилцааг тодорхойлдог гэсэн онол байдаг ч ийм биш” гэж Аллен хэлжээ.

Posted on October 22, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: