“Тусгай Салаа” киноны найруулагч А.Амарсайхантай хийсэн ярилцлага

Манайхан солонгосын савангийн дууль хэмээн егөөдөх авч тэрхүү киноноос харцаа салгаж чаддаггүй ялангуяо охид бүсгүйчүүл олон байдаг. Яагаад гэвэл тийм олон ангитай үзэгчдийн сонирхлыг татсан монгол кино хараахан төрөөгүй болоод тэр буй за. Харин сүүлийн өдрүүдэд даваагаас баасан гарагт цувралаар хоёр хоёр ангиар нь нэвтрүүлж буй “Тусгай салаа” хэмээх 60 ангит кино үзэгч олонд нэлээд өндөр үнэлэгдэж байгаа билээ.
Өнгөрөгч баасан гарагт Батлан хамгаалахын сайд Л.Болд “Тусгай салаа” киног бүтээсэн уран бүтээлчдийг хүлээн авч, эх орны цэрэг залуусын өнөөгийн амьдралыг эгэл жирийн хэрнээ тун гярхай сайн ажиглан гаргасан сайхан кино бүтээсэнд талархал илэрхийлэн, зарим уран бүтээлчдэд шагнал гардуулав. Дээрх киноны продюссер, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, кино зохиолыг бичсэн А.Амарсайхан, ерөнхий найруулагч Ж.Батбаяр нарыг БХЯ-ны хүндэт тэмдгээр, киног бүтээлцсэн ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, гүйцэтгэх продюссер Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаач Ж.Нямсүх, зураглаач Б.Чинбат, туслах найруулагч А.Амарбаясгалан, Б.Даваасүрэн, эвлүүлгийн найруулагч Ж.Амартүвшин, жүжигчид А.Алтанхуяг /Сүлд/, Т.Эрдэнэбаяр /Дэндэв/, П.Баттөр Түвшин/, Б.Гэрэлчулуун /Номин/, Т.Нарангэрэл /Нансал/ нарыг “Эх орны төлөө-III” тэмдгээр тус тус шагнав. Энэ үеэр кино зохиолыг бичсэн “Цадиг” баримтат кино студийн захирал, зохиолч, сэтгүүлч, зураач А.Амарсайхантай уулзаж ярилцав.
-Эгэл цэрэг эрсийн амьдралын талаар тун сонирхолтой өгүүлсэн зохиол бичих санаа танд хэрхэн төрсөн бэ?
-Анх МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь БХЯ, ЗХЖШ-тай цэрэг эрсийн амьдралыг харуулсан олон ангит кино бүтээх талаар өнгөрсөн 2009 оны 11 дүгээр сард гэрээ байгуулснаар энэ киног бүтээх шийдвэр гарсан л даа. Миний хувьд өмнө нь 60 ангитай “Хэцүү анги” киног бүтээгээд байсан тул энэ үүрэг даалгаврыг надад оноосон. Ингээд энэ оны нэгдүгээр сараас эхлэн кино зохиол дээрээ ажиллаж эхлэн, 013 дугаар анги дээр 21 хоног судалгаа хийсэн. Цэргийн алба хаагчид хэрхэн ажиллаж амьдардгийг хамт байж ажигласан. Мөн Жанжин штабынхан зэрэг олон цэргийнхэнтэй уулзаж ярилцан, 060 дугаар ангийн марш тактикийн сургалтад оролцох, “Дуулга” студийнхантай санаа оноо солилцох зэргээр цэргийн амьдралын гүнд нэвтрэхийг хичээсэн дээ.
-Тийм шиг байна лээ. Зарим дүрүүд хүмүүст маш их таалагдсан. Тухайлбал “Улаан туг” Дэндэв байна?
-Тийм ээ. Дэндэвийн дүрээр эгэл гүндүүгүй сайхан монгол эрийг харуулахыг анхнаасаа хичээсэн бөгөөд энэ дүрд нийтдээ 30 гаруй хүн шалгаруулалтанд орж өрсөлдсөнөөс сүүлдээ гурван хүн шалгаруулж авсны эцэст жүжигчин Т.Эрдэнэбаяр дээр тогтсон л доо. Цэрэгт татагдаж ирээд буй хөв хөдөөний 20 настай залуугийн дүрийг босгосон Т.Эрдэнэбаяр маань Баянхонгорын гаралтай, Төв аймагт өссөн, 29 настай мэргэжлийн жүжигчин хүн шүү. Энэ дүрийг сонгон шалгаруулахад л бид их цаг алдсан даа.
Харин “Улаан туг” гэдэг үгийн хувьд хамт Эрхүүгийн политехникийн дээд сургуулийн бэлтгэлд хамт суралцаж байсан, ажиллаж байгаад хөдөөнөөс ирсэн одоо геологчоор ажиллаж байгаа Мөнхбадрах ах маань “Улаан туг” гэж мөн ч донжийг нь онон хэлдэг байсан хэрэг.
-Киноны зураг авалт дууссан уу?
-Дууссаан. Одоогоор 53 дахь анги хүртэл монтажлачихаад байна.
-Кино маань үзэгч олонд тун цагаа олж хүрсэн санагдсан шүү. Цэрэг татлага маш хурдан сайн явж байна..?

-Харин тийм ээ. Сая биднийг хүлээн аваад Батлан хамгаалахын сайд Л.Болд “Надад олон сайд, УИХ-ын гишүүд хэлж байна. “Цэргийн алба хаах сонирхлыг дээшлүүлэх гэж бидний он удаан жилийн туршид чармайн зүтгэж ирсэн ажлыг энэ кино хэдхэн хоногт хийчихлээ” хэмээн сайдад атаархан хэлж байна” гэж хэлсэн шүү. Цэргийн алба хаах гэсэн хүсэлтэй залуусын тоо маш ихээр нэмэгдлээ . Хэрвээ өмнө нь 10 залуугийн 1 нь л цэрэгт явна гэдэг байсан бол одоо гурван хүний нэг нь цэрэгт явъя гэдэг болжээ. УИХ-ын дэд дарга Б.Энхболд ” төрийн алба хашихын тулд цэргийн албыг хаасан байх ёстой гэсэн бидний батлан гаргасан хуулийг зөвхөн Түвшингийн дүр л улс даяар зарлан тунхаглачихлаа” гэж хэлсэн гэсэн.
хамгийн гол нь манай залуус гадны бүр зүйлийг сохроор даган дуурайх, яаж ийгээд л Америк, Солонгос гарах санаа өвөрлөх болсон цагт Монголоороо бахархах, монгол хүний давуу зан чанараа харуулах хэрэгтэй санагдсан л даа. тухайлбал Иракт л гэхэд америкийн цэргийн дарга нар ямагт монгол цэргүүдээс үлгэр жишээ авахыг цэргүүддээ уриалдаг байсан гэж байгаа. Энэ бол үнэн шүү. Яагаад гэвэл 30 хэмийн цөлийн гэмээр тэр тэсгэм халуунд монгол цэргүүд л сум үл нэвтрэх хантаазаа тайлалгүй, ганц ч товчоо мулталалгүй явж байдаг. Хоолонд орлоо гэхэд ямар ч дуу чимээ гаргалгүй маш түргэн хооллочихоод гараад явчихдаг гэж байгаа. Учир нь хоолны цагаар бүх цэргүүд нэг доор хооллодог тул тэр үед алах хядагчид пуужин харвах магадлал хамгийн өндөр байдаг гэж байгаа.
Тэгэхээр монголын дайчид эх орныхоо нэр төр, сүр жавхааг олон улсын түвшинд зарлан тунхаглаж яваа баатрууд юм шүү дээ. Ийм ч учраас өнөөдөр цэргийн албыг сонирхох явдал асар их өсч байна.
дэндэвийн дүрийг амьдруулсан Т.Эрдэнэбаяртай холбогдвол
-Би 2003 онд СУИС-ийн Сугар багшийн ангийг дүүргэсэн бөгөөд одоо МҮОНТ-ийн уран бүтээлийн идний он удаан жилийн туршид V нэгдлийн кино албанд орчуулгын кино жүжигчний алба хашиж байна. Эхнэр 3 хүүхдийн хамт ажилладаг. “Хэцүү анги” олон ангит кинон дээр ажилласан найруулагч Б.Жаргал, ерөнхий найруулагч Ж.Баатар нартай хамт ажилласан болохоор нэг их хүндрэл бэрхшээл гарсангүй ээ гэж ярив.

Posted on October 24, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: