Харь гарагийнхан биднийг аврахаар ирсэн үү (Маш сонирхолтой)

Аравдугаар сарын 13-нд үл мэдэгдэх нисдэг биет дэлхийн томоохон хотод буух ёстой байлаа. Харь гарагийнхан газардах эсвэл бидэнтэй холбоо тогтоохыг төлөвлөөгүй бололтой. Тэд ойрын ирээдүйд манай гарагт нүүрлэж байгаа дэлхийг хамарсан ямар нэгэн сүйрлийг зайлуулахыг хүссэн юм болов уу?
Аравдугаар сарын 13-ны үдээс хойш АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн оршин суугчид тэнгэрт хаанаас ирсэн нь үл мэдэгдэх олон тооны гэрэлтэгч, бөмбөрцөг хэлбэртэй биетийг харсан бөгөөд явгаар явж байсан хүмүүсийг болон жолоочдыг нэлээд сандралд оруулжээ. Хотын албад ч сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. “Дэлхийн бус” мөнгөлөг өнгөтэй тод толбонуудын бөөгнөрөл ердийн үл мэдэгдэх нисдэг биетийн адил харагдаж байжээ. Энэ нь иймэрхүү учир битүүлэг зүйлийг сонирхогч бүхнийг болгоомжлоход хүргэсэн байна.
Нүдээр үзсэн хүмүүс заримдаа тун ч хачирхалтайгаар тодорхойлон ярьж байв. Жишээлбэл, нэг хүн “энэ бол хачин хэлбэртэй бөөн гал болсон алгуур нисэгч биетүүд байсан” гэж мэдэгджээ. Нөгөө нэг хэсэг ажиглагчид гурван өөр биетийг харж, тэдний зургийг авсан байна. Нүдээр үзсэн хүмүүс иймэрхүү янз бүрийн зүйл ярьж, энэ нь ямар нэг хачирхалтай үзэгдэлтэй тулгарсан мэт тэдэнд санагджээ. Янз бүрийн байрлалаас авсан дүрс бичлэгийн камерт маш олон гэрэлтэгч цэг харагдах бөгөөд тэдгээр нь нэлээн сарниун байрласан байна. Мэдээжээр харь гарагийн сансрын хөлгүүд ээлжит удаагаа дэлхийд зочиллоо ч гэж ярьжээ. «Twitter» сүлжээнд гарсан мэдээний дараа улам ч сандрах болсон юм. Энэ сүлжээгээр умард Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн нэгдсэн командлалын бэлтгэл офицер Стенли Фулхэмын номын танилцуулга нэг сарын өмнө гарсныг «Twitter» -ийн хэрэглэгчид эргэн санажээ. Уг танилцуулгад яг аравдугаар сарын 13-нд “нисдэг тавгууд” дэлхийн том хотуудад зочлох болно. Тэд дэлхийд буух юм уу бидэнтэй холбоо тогтоохгүй. Харин ойрын ирээдүйд манай гарагт аюул учрах гэж буй дэлхийг хамарсан сүйрлээс сэргийлэхээр ажиллах юм гэж зөгнөн хэлжээ.
Цагдаагийн газрын албаны хүмүүс бидэнд зохих мэдээлэл ирсэн тийм учраас үндэсний аюулгүй байдалд болзошгүй аюул тулгарсан нөхцөлд шалгалт хийдгийнхээ адил энэ удаа ч мөрдөн шалгалт явуулах болно гэж мэдэгджээ. Гэвч АНУ-ын иргэний нисэх хүчний удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жим Питерс радаруудын дэлгэцнээ үл мэдэгдэх нисдэг биет тэмдэглэгдээгүй. Бид энэ мэдээг олон дахин судалсан, гэхдээ юу ч олж илрүүлээгүй. Ийм учраас энэ үзэгдлийг бид тайлбарлаж чадахгүй гэж мэдэгджээ.
Янз бүрийн хуурамч дуулиан шуугианыг илчилж мэргэжсэн үл итгэгчид энэ оньсогыг таахыг оролдож эхэлжээ. Үл мэдэгдэх нисдэг биетийн дүрс бичлэгийг нарийвчлан судлах нь уг үзэгдлийн мөн чанарыг бага ч гэсэн тодруулахад тусалдаг. Тухайлбал, энэ тохиолдолд тэр “галнууд” агаараар хэрхэн шилжин хөдөлж байсан нь анхаарал татжээ. Тэд агаарын урсгалын дагуу хөдөлж байсан бөгөөд төлөв байдал нь нисэх онгоц юм уу бусад өөрөө нисэгч аппаратын гаргадаг гэрлийн хөдөлгөөнтэй адилгүй байв. Түүнээс гадна биетүүд гэрэл цацруулаагүй бололтой. Харин ердийн нарны ойсон гэрэлд л гэрэлтэж байжээ.
Энэ удаагийн ажиглалт Нью-Жерсигийн Моррис Каунтигийн бэлтгэсэн үл мэдэгдэх нисдэг биетийн тухай илтгэлтэй маш төсөөтэй байв. Илтгэлд тэмдэглэснээр, 2009 оны нэгдүгээр сарын 5-нд нисдэг биет үзэгджээ. Тэгэхэд 11 настай охин шөнийн тэнгэрт гурван хурц гэрэл ажигласан байна. Нийтдээ улаавтар өнгийн гурван гэрэлт цэг алгуур хөдөлж нэлээд алсад бас тийм хоёр цэг харагджээ. Энэ тохиолдлыг хожим нь төөрөгдүүлэлт байсан гэж зарласан байна. Энэ бүхнийг хоёр наргианч эр сэджээ. Тэд гелиэр дүүргэсэн агаарын бөмбөлөгт дэнлүүнүүд зүүгээд шөнийн тэнгэрт хөөргөсөн байжээ. Энэ үйлдлээ “нийгмийн туршилт” гэж зарласан байна.
Манхэттенд харагдсан үл мэдэгдэх нисдэг биетүүд мөн тийм өндөрт хөөрөн хөвөгч агаарын бөмблөгүүдтэй адилхан байжээ. Дээр дурдсан бүх баримтууд, тэр ч байтугай уг биетүүд радарын дэлгэцнээ харагддаггүй явдлыг тэнгэрт агаарын бөмбөлгүүд хөвөн хөөрч байснаар тайлбарлаж болох юм.
Нью-Йоркийн тэнгэрт үл танигдах нисдэг биетүүд тогтмол үзэгддэгийг тэмдэглэж болно. Гол төлөв тийм үзэгдлийн учир тайлагдалгүй, бүрэн тайлбарлагдалгүй үлддэг билээ. Гэвч энэ удаа үл итгэгчдэд аз таарчээ. Энэ явдлаас хожуухан Нью-Йоркийн хаяа хот Муант-Верномын нэг сургуулийн захиргаа дахин үзэгдсэн үл мэдэгдэх нисдэг биетүүд бол тус сургуулийн баяр ёслолын ажиллагааны үеэр “оргон зугтаасан” агаарын бөмбөлгүүд юм гэж хүлээн зөвшөөрчээ. Тэдгээр бөмбөлгийг Манхэттен рүү хөөсөн салхины чиглэл болон цаг агаарын бусад нөхцөлт ажиглалтуудтай маш их авцалдаатай байна.
Үүнээс гадна Хятадад үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгдсэн нь тун саяхан ихээхэн шуугиан тарьсан билээ. Есдүгээр сарын 11-нд Өвөр Монголын Бугат хотын нисэх буудлын дээгүүр үл танигдах нисдэг биетүүд гарч ирсэн учир хаажээ. Нисэх буудлаас барагцаалбал гурван км-ийн тэртээ тэнгэрт хурц гэрэл харагдсан гэж гэрчүүд хэлсэн байна.
Үнэхээр харь гарагийнхан бидэнд тохиолдох гэж буй «гай зовлонг» сэрэмжлүүлэх гээд байна уу аль эсвэл….

Posted on October 24, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 8 Сэтгэгдлүүд.

  1. whaa emr sonirholtoi blaa kkk hrn ee har garigiinhan bdg yum boluu ghde bi ni lav ingej boddin har garig ged bdg ter zuil chin dalain yrool bhaa gj kk bid nar odoo boltol dalian yroolig sain sudalj vzegeui bzde mgd ter door l har garig bga bh kk ghde gazar zuin huvid bol bolomjgui l de kkkkkkkk ghde medkumo

  2. chinii l bodol bhoo😀

  3. nadad negen aimar yum bainga bodogddog yum baihgvi yu. manai delhiin ihenh hvn negel odor gew gent vhen.haranhuin hvnees delhiig aguu haranhui zalgin. ter oriigoo haruulahgvi. erdoo 1 ees 2 tsag vrgeljlene. ene law 2100 onoos omno bolno.

  4. har garig ni ch yu yum yamartai ch delhiigees uuur garig deer hun sheg bish ch gsn amid amitad amidral bga bh
    maybe bid naraas iluu hugjiltei bh

  5. bi ochigdor 5 tsagiin vyd harsan.yag bnleee.tsag garan agaar deer bsn

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: