Уурын эрчим хүч ашигладаг компьютер бүтээнэ

XIX зуунд математикч Чарльз Баббэйжегийн гаргасан загвар бүхий уурын эрчим хүч ашигладаг компьютерийг бодитоор нь тун удахгүй хэрэгжүүлэхээр болжээ.
1837 онд эх загварыг нь санаачлан гаргасан «Аналитикал хөдөлгүүр» ажил нь Баббэйжегийн томоохон ажлын нэг байсан бөгөөд тэрбээр өөд болохоосоо өмнө энэ ажлынхаа үр дүнг харж чадаагүй юм. Харин компьютерийн программ зохиогч Жон Грахам Каммин зохион бүтээгч Баббэйжегийн ажлыг бодитоор хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд гуулин энэ төхөөрөмжийг бүтээхэд 400 мянган фунт шаардлагатай гэж тооцоолжээ. Орчин цагийн мэргэжилтэн Жон энэ төхөөрөмжийг бүтээхдээ зохион бүтээгч Баббэйжегийн эх загварын төлөвлөгөөг ашиглах бөгөөд зохиогчийн тэмдэглэлийн эх хувийг Лондон хотын Шинжлэх ухааны музейд хадгалдаг юм. Уурын эрчим хүч ашигладаг компьютер бүтээх аяныг 1600 гаруй хүн дэмжиж, энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тусламж үзүүлэх уриалга гаргажээ.
«Компьютер бий болохоос 100 гаруй жилийн өмнө Баббэйже энэ машиныг урьдчилан таамагласан. Түүний бүтээл бараг жижиг автомашины хэмжээтэй ч гэлээ компьютер гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй» гэж Жон хэлсэн байна.
Баббэйжег мэргэжилтнүүд тооцоолон бодох машины эцэг гэж үздэг бөгөөд тэрбээр 1871 онд өөд болохоосоо өмнө тооны машин зэрэг хэд хэдэн зүйл зохион бүтээсэн юм.

Posted on October 25, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 3 Сэтгэгдлүүд.

  1. Уул нь New Love Style сайн сайт шүү өшөө ихийг хийгээрэй

  2. kkk sonirholtoi yum aa buteh boluu kkkkkkkk

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: