Эрчүүдэд буддаггүй эмэгтэйчүүд таалагддаг

Бүсгүйчүүдийн нүүрний будагны талаар санал асуулга явуулахад Британи болон АНУ-ын таван эрэгтэйн нэг нь нүүрээ хөнгөхөн будсан бүсгүй таалагддаг гэж мэдэгдсэн бол арван эрэгтэйн нэг нь нүүрээ огт будаггүй эмэгтэйчүүдийг илүүд үздэг байна. Эрчүүдийн гаргасан нүүрний будагны «хар» жагсаалтад сормуусны будаг, уруулын тод өнгөтэй будаг, зовхины тод будаг, уруулын бараан өнгийн хүрээлэгч харандаа болон зузаан түрхсэн шингэн энгэсэг оржээ.
Харин герман эрчүүдэд эхнэр, найз бүсгүйчүүд нь нүүрээ будах нь таалагддаг байна. Учир нь таван герман эрийн нэг нь нүүр болон биеэ арчилахад өдөрт хагас цаг зарцуулдаг ажээ. Энэ нь герман эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтээс хамаагүй их гэнэ. Дашрамд дурдахад герман эрчүүдийн 12 хувь нь өө дарагч болон нунтаг энгэсэг хэрэглэдэг бол 3 хувь нь уруулаа будаж, гоёлын будалт хийдэг ажээ.
Харин олонх бүсгүйчүүд эсрэгээрээ амьдралаа будаггүйгээр төсөөлж чаддаггүй болохыг санал асуулгын дүн харуулсан байна. Бүсгүйчүүдийн 15 хувь нь нүүрээ будахгүйгээр гэрээсээ гарахыг байж боломгүй зүйлд тооцдог бол 30 хувь нь нүүрээ будаагүй байхдаа хэзээ ч хайртай хүндээ харагдахгүй гэж мэдэгджээ.

Advertisements

Posted on Аравдугаар сар 27, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл бичих.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: