Асар их маргаан дэгдээсэн “Бөгжний эзэн” киноны зураг авалт удахгүй эхэлнэ

«Хоббит» киноны зураг авалтын талаар киноны уран бүтээлчдийн дунд ихээхэн маргаан дэгдэж, өндөр зардалтай тус бүтээлийг хийхгүй байхыг уриалсан ч уг киноны зураг авалт ирэх оны хоёрдугаар сард эхлэхээр болжээ. Хоёр ангит уг киног Оскарын шагналт кино найруулагч Петер Жексон найруулна гэж Уорнер Брос компани мэдэгдсэн байна. Петер Жексон нь гурван ангит «Бөгжний эзэн» киногоороо багагүй амжилт гаргасан уран бүтээлч билээ. Энэ удаагийн киног зохиолч Ж.Р.Р.Толкиений зохиолоор бүтээхээр болжээ «Хоббит» кино дэлгэцнээ хэзээ гарах талаар уран бүтээлчид мэдэгдээгүй юм.
Холливуд Репортер сонины мэдээлснээр, Уорнер Брос болон Метро Голден Майер компанийн хамтарсан уг бүтээл нийтдээ 500 сая долларын зардалтай аж. Хоёр ангит киног бүтээхэд 3D технологи ашиглана гэж киноны уран бүтээлчид мэдэгдсэн байна.
Петер Жексоны «Бөгжний эзэн» киноны гурван анги нийтдээ гурван тэрбум долларын орлого олсон бөгөөд «Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн нь» кино Оскарын 11 шагнал хүртсэн билээ.

Advertisements

Posted on Аравдугаар сар 28, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. Сэтгэгдэл бичих.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: