Жоли клеопатрагийн дүр бүтээнэ

Кино найруулагч Жеймс Камерон кино ертөнцөд шинэ технологи болох 3D технологиор «Аватар» кино бүтээн дэлхийн кино урлагт шинэ ахиц гаргасан билээ. Тэрбээр энэ удаад уг шинэ технологиор «Клеопатра» киног найруулахаар ярилцаж байна. Энэ киноны гол дүрд жүжигчин Анжелина Жолиг сонгод байгаа аж. Кино найруулагч Камерон энэ бүтээлийн талаар «Сони Пикчерс» компанийн удирдлагатай санал бодлоо солилцжээ. «Сони Пикчерс» компанийн эзэн Эми Паскал уг киноны гол дүрд Жолиг тоглуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Үүнээс гадна Адам Сэндлер, Уилл Смитийг мөн тоглуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
«Жоли бол жинхэнэ од. Тэрбээр жүжигчний унаган авьяастай нэгэн бөгөөд баатарлаг эмэгтэйн дүр түүнд яг тохирно» гэж Паскал хэлжээ. Египетийн хатан хааны тухай киноны зураг авалтыг 2011 онд эхлэхээр төлөвлөжээ. «Клеопатра» кино анх 1963 онд дэлгэцнээ гарч, гол дүрийг жүжигчин Элизабет Тэйлор бүтээсэн юм. Тухайн үед уг киног бүтээхэд хоёр сая гаруй доллар зарцуулсан бөгөөд үүнийг одоогийн ханшаар тооцвол 300 сая доллартай тэнцэх хэмжээний өндөр зардалтай кино болсон билээ. Энэ үед мөн «ХХ зуун Фокс» кино компани дампуурлын ирмэгт байсан ч «Клеопатра» кино нь 26 сая долларын ашиг олж, тус компанийн эргэн хөл дээрээ босоход тусалсан байна. Элизабет Тэйлор энэ бүтээлд нөхөр Ричард Буртоны хамт дүр бүтээсэн бөгөөд энэ удаад Анжелина Жолигийн найз залуу Брэд Питт уг киноны Марк Энтонигийн дүрд тоглож болох талаар мэргэжилтнүүд ярилцаж байна.

Advertisements

Posted on Аравдугаар сар 28, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. Сэтгэгдэл бичих.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: