Халловений баярыг хамтдаа тэмдэглэе

Дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх болсон энэ баяр хуучны Ирландаас гаралтай гэж үздэг. 10 сарын 31 өдрийн яг нар жаргах үеэс буюу үдэш болохын хирд дэлхий дээр бүх сүнс цуглан тэнэдэг хэмээдэг бөгөөд айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж дайлах ёстой аж. Мөн энэ өдөр баг костьюм өмсөж сүнснүүдэд танигдалгүй нуугдах ёстой гэж үздэг байжээ.  Ирланд, Шотланд, Америк,Канадад Халловений баярыг хамгийн өргөн тэмдэглэдэг байна.

Халловений баярыг найз нөхөдтэйгээ хамт тэмдэглэхийг NewYork NewYork рестораны хамт олон урьж байна. 10-р сарын 31-ны ням гаригт 19 цагаас Наран Плаза төвийн 6-р давхарт байрлах NewYork NewYork ресторанд болох Халловений баярт хүрэлцэн ирсэн залуус DJ Золоо, Vatame live band, One Way live band зэрэг хамтлагуудтай хамт нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрүүлэх юм. Энэхүү баярын үеэр хамгийн тачаангуй өмсгөл, хамгийн хөгжилтэй өмсгөл, хамгийн айдас төрүүлэм өмсгөлийг шалгаруулан шагнах аж. Түүнчлэн тус баярыг гэр бүлээрээ тэмдэглэхийг NewYork NewYork рестораны хамт олон урьж байна. 10-р сарын 31-ны ням гаригт 14 цагаас Наран Плаза төвийн 6-р давхарт байрлах NewYork NewYork ресторанд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад тусгайлан үйлчилж бэлэг гардуулах юм байна. Мөн хамгийн хөгжилтэй өмсгөл, хамгийн айдас төрүүлэм өмсгөлийг шалгаруулж шагнах аж.

Дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлэх болсон Халловений баярын хамгийн том бэлэгдэл бол улбар шар хулуу юм. Хойд Америкад Чарли гэгч харамчаараа алдартай хүн байжээ. Хахир муухай ааштай, хүнд өглөг мөнгө огт өгдөггүй нэгэн байв. Харин Чарлигийн сүнс  эд хөрөнгөндөө хорогдон 10-р сарын 31-ны үдэш бүр  хулуу болон үзэгддэг болж. Ойр орчмынх нь айл хөрш энэ хүний сүнснээс айж гэрээсээ холуур явуулах шар хулууны хамгийн томоос нь сонгож авч  түүний дотор лаа асаан тавьдаг болсон гэдэг. Энэ баярыг тодотгох бас нэг өнгө бол хар өнгө бөгөөд хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин TRICK OR TREAT хэмээн хэлж янз бүрийн амттан цуглуулдаг заншилтай. TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан юм. Утгачилбал “чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү” гэсэн үг билээ. Тухайн үед хүүхдийг баярлуулахгүй бол муу зүйл тохиолдоно гэсэн сүсэг бишрэл өнөөдөр хүүхдүүдийн дуртай баяр болон хувирчээ.

Posted on October 28, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: