Зүүд уншигч төхөөрөмж бүтээнэ

Америк мэргэжилтнүүд хүний зүүдний тайлал тайлбарладаг электрон төхөөрөмж бүтээхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ.  Хүний дээд тархины үйл ажиллагааг бичих системийн тусламжтай мэргэжилтнүүд энэ санаагаа хэрэгжүүлэх аж. “Бид хүмүүсийн зүүдийг уншихыг хүсч байна. Гэхдээ хүний дотоод хэрэгт хөндлөнгөөс орохыг хүссэндээ бус хүн яаж, яагаад зүүдэлдэг вэ гэдгийг олж мэдэхийг хүссэн” гэж эрдэм шинжилгээний судалгааг ахалж буй эрдэмтэн Моран Серп хэлсэн байна. Олон зууны турш хүмүүс зүүдний талаар сонирхсоор ирсэн ч үүнийг тодорхой тайлбарлаж чадаагүй л байгаа. Үүнээс гадна тэд зүүдэлсэн зүүд нь ямарваа нэг утга агуулгатай гэж үздэг билээ. Эртний Египетэд зүүдийг бурхнаас илгээсэн бэлэг гэж үздэг байжээ.
Зүүд судлаачид энэ өвөрмөц зүйлийн талаар олж мэдэхийн тулд голчлон сэтгэл зүйчийг гол хэрэгслээрээ ашигладаг юм. Эрдэмтэн Серпийн багийн бүтээх систем бүхий электрон төхөөрөмжөөр тархины үйл ажиллагааг хянан зүүдийг дахин сэргээж, сэтгэл зүйчийн тусламжтай тайллыг нь олох аж.
“Хүн яагаад зүүдэлдэг вэ гэсэн тодорхой хариултыг бид хараахан олоогүй байгаа” гэж Серп хэлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ойрын ирээдүйд тухайн хүн бодол санаагаа заавал цаасан дээр эсвэл компьютер дээр бичих шаардлагагүй болох бөгөөд таны толгойд бодож байгаа зүйлийг нүдний тань өмнө жирийтэл бичих бодол уншигч төхөөрөмж бүтээх боломж тун ойрхон байгаа аж.

Posted on October 29, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: