Монголчууд тусгаар тогтнолын талбайтай боллоо

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын жагсаал цуглаан одоогийн Чандмань төвийн өмнөх талбайд өрнөж байжээ. 1921 оны долдугаар сард Д.Сүхбаатарын журамт цэргүүд,  Зөвлөлтийн улаан армийнхан мөн л энэ талбайд цуглан нэгдээд одоогийн Сүхбаатарын талбай руу хөдөлж асан түүхийг энэ өдөр хүмүүс дурслаа.  Түүхэнд тэмдэглэснээр Богдын хүрээ байгуулах газрыг шинжиж явсан эрдэмтэн, мэргэд ар Халхын нутгийн баруун хэсэгт овоо тахилгатай, үзэсгэлэн төгс “Чингэлтэй”  хэмээх билэгтэй сайхан уулын энгэрт Сэлбийн голын сэргэлэн шар дэнжийг / одоогийн “Чандмань” төвийн ард/ сонгон шав тавьсан түүхтэй. Ийнхүү энэ газарт 1778 онд анх Их хүрээ Хүй мандалаас нүүдэллэн ирж, Богдын шар өргөөг барьж гал голомтоо бадраасан байдаг. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тэр жил гадаадын түрэмгийллээс сэргийлэх, гадны ноёрхлыг таслан зогсоох зорилгоор Богд хаан зарлиг гаргаж, худалдаа эрхэлж байсан орос, хятад, америк зэрэг гадаадын пүүсийн худалдаачдаас татвар хураамж авах хэлбэрээр шахалт үзүүлж эхлэхэд худалдаачид одоогийн “Чандмань” төвийн урд талбайд жагсаал цуглаан олонтаа хийдэг байжээ. Мөн 1921 оны долдугаар сарын 6-ны өдөр Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын ардын журамт цэрэг болон Улаан армийн анги, нэгтгэл одоогийн Чандмань төвийн урд талбайд цугларан, “Сүхбаатарын талбай”  руу хөдөлсөн түүхтэй. Иймээс тэрхүү талбайг “Ялалтын талбай”  хэмээн нэрийдэж ирсэн байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд мөн л энэхүү талбай нь хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан үзэл санааны индэр болж байсан юм.
Тиймээс “Ялалтын” хэмээн тодотгодог байж. 1990 оны ардчилсан хувьсгалын жилүүдэд “Ялалтын талбай” хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан үзэл санааны индэр болж байсныг олон хүн мэднэ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч түүхэн цаг хугацааны талбар болсон, нийслэлийн төв хэсэгт орших энэхүү талбайг Тусгаар тогтнолын талбай гэж нэрлэхээр өнгөрсөн хавар тогтжээ. Талбайн тохилжилтын эхний шатны ажлууд дуусаж өчигдөр нээлтийн ажиллагаа нь боллоо.
Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар хөтлөн явуулсан бөгөөд Ерөнхий сайд С.Батболд, Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Мөнхбаяр, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт,  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын дарга Ч.Батбилэг, тус дүүргийн оршин суугч Соёл урлагийн хорооны дарга, төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар оролцов. Мөн ах дүүгийн барилдлагаатай БНСУ-ын нийслэл Сөүл хотын төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэрээ хамгийн ариун нандин түүх, үйл явдлаа бэлгэдэж, хүндэтгэсэн тусгаар тогтнол, эрх чөлөөний хөшөө, талбай аливаа улс орны нийслэлд байдгийг тусгаар тогтносон улс орнуудын иргэд илүүтэй мэднэ. Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөө, хөдөлгөөн тэмцлийн индэр болж ирсэн түүхт талбайгаа ийм сайхан хүндэтгэлтэй нэрээр нэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
Мөн ирэх жил Тусгаар тогтнолын 100, Ардын хувсгалын 90 жилийн ой тохионо. Бүтээлч ажлаар түүхэн ойд томоохон бэлэг барьж угтах болсонд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгоод улам сайхан тохижуулахыг нийслэл болоод Чингэлтэй дүүргийн удирдлагуудад хүслээ.
6400 ам дөрвөлжин энэ талбайг тохижуулах эхний шатанд хуучин хавтанг нь бүрэн шинэчилж, орчин үеийн шийдэл бүхий усан оргилуур, цэцгийн мандал, гэрэлтүүлэг чимэглэл хийж байгаа бөгөөд нийслэл, дүүргийн 970 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн шинэчлэн тохижуулж байна. Хоёрдугаар шатны ажлаар талбайн төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө үе үеийн түүхэн тэмцэгчдэд зориулсан дурсгалын гэрэлт хөшөө цогцолбор бүтээн босгохоор төлөвлөжээ.
Тусгаар тогтнолын бэлгэдэл энэ талбай монголчуудын улс үндэстнээрээ бахархах, хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүний эрх эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлын чөлөөт индэр болох төдийгүй иргэдийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан, хүн зон бужигнасан талбай байгаасай гэж хүсэж байгаагаа нээлтийн ажиллагаанд оролцсон нийслэл, дүүргийн удирдлагууд, тэнд цугласан иргэд хүсэж байлаа. Энэ баярын ёслолд орлцсон нийслэлчүүд, Чингэлтэйчүүдэд зориулан Ардын жүжигчин Жаргалсайхан “Халуун элгэн нутаг” дуугаа дуулсан бол дуучин Төрмандах “Нарны доор хамтдаа” дуугаа өргөн барив.

Posted on October 29, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: