Сарны нөлөө ба мухар сүсэг

Хүн төрөлхтний соёл, иргэншилд cap онцгой, нууцлаг байр эзэлсээр ирсэн. Тиймээс ч хүн-чоно, галзуурал, сэтгэцийн өөрчлөлт, гай гамшгийг сарны нөлөөтэй холбосон түүх, яриа олон байдаг нь гайхахаар зүйл биш. “Бүтэн сарнаас л болсон байж таарна” гэлцэхийг дэлхийн хаанаас ч сонсч болно. Cap олон жилийн турш хүн төрөлхтөнд шинэ нууц дэлгээгүй. Харин гадаргаас нь ус илэрсэн тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногт мэргэжилтнүүдийн анхаарлыг татав. Хачирхалтай нь, cap судлаачдыг сэргээсэн дээрх нээлттэй зэрэгцэн сартай холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээлэл цацагдсан нь cap мэс заслын үр дүнд нөлөөлдөггүйг тогтоосон судалгаа юм. Өнгөрөгч хугацаанд сарны нөлөө, тэр дундаа бүтэн сарны нөлөө хүний ааш араншин, бие махбодийг хэрхэн өөрчилдгийг тогтоох зорилготой олон тооцоо, судалгаа хийгдсэн ч олонхи нь сарны хүч болон хүний сэтгэл зүйг холбогч тодорхой сэжмийг олоогүй билээ.
Үлгэр домог өөрчлөгдөхгүй
Жилд хэдэнтээ тохиодог бүтэн сартай шөнө хүний сэтгэл зүй, ааш араншинд тэгтлээ нөлөөлдөггүйг орчин цагийн шинжлэх ухаан баталсаар атал сартай холбоотой мухар сүсэг, айдас, таамаг яагаад өнөө ч олны дунд түгээмэл хэвээр байна вэ? Мэргэжилтнүүдийн үздэгээр үүнд аливаад итгэхийг хүсдэг хүний төрөлх шинж хамаатай. Бүтэн сартай үдэш болсон хачирхалтай явдлыг сартай холбох нь бичигдээгүй хууль, бараг л соёл болжээ. Харин жирийн өдөр болсон явдлыг хүмүүс ердөө л жигтэй явдал гэнэ. Сэтгэл зүйчдийн тайлбарладгаар бүтэн сартай өдөр зарим хүн сэтгэл зүйн хувьд хямардаг нь урьтал санаа, анхны сэтгэгдэл аливаа үйл явдлын үр дүнд бүхнээс илүү нөлөөлдгийн жишээ. Далайн түрлэг хийгээд тэнгэрт үзэгдэгч сарны хөдөлгөөн өөрчлөгддөг зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар үнэндээ шинэ сартай ч холбоотой. Гэтэл шинэ cap гарах гарах үед буюу саргүй шөнөтэй холбоотой инээдэмтэй гэмээр түүх, яриа ховор байдаг нь хүний сэтгэл зүйн бэлтгэл, төсөөлөлтэй холбоотой гэж судлаачид үзжээ. Алдарт Вангагийн хэлснээр 2304 онд Сарны нууцыг тайлна гэсэн байдаг.

Posted on October 30, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: