“Аватар” киноны 2 ангийг хийнэ

Оскарын шагналт кино найруулагч Жеймс Камерон дэлхийн хамгийн ашиг орлоготой киноны жагсаалтыг тэргүүлсэн “Аватар” киноны дараагийн хоёр ангийг бүтээх ажлаа ирэх оноос эхэлнэ гэдгээ мэдэгджээ.
“Найруулагч Камерон “Аватар-2”, “Аватар-3″ киноны зохиолоо ирэх оноос эхлэн бичиж, 2014 оны 12 дугаар сард эхний бүтээлийг дэлгэцнээ гаргана” гэж “ХХ зуун Фокс” компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Киноны хоёрдугаар ангийн зураг авалтыг 2011 оны сүүлээр эхлэх аж. Харин тус киноны гуравдугаар ангийг 2015 оны 12 дугаар сард гаргахаар болжээ. “Аватар” кино дэлгэцнээ гарснаас хойш 2,8 тэрбум долларын ашиг олж, бүх цаг үеийн хамгийн их орлоготой  кино болсноос гадна Алтан бөмбөрцгийн шилдэг кино, шилдэг найруулагчийн шагнал хүртэн Оскарын шагналын есөн төрөлд нэр дэвшсэн билээ.

Posted on November 1, 2010, in Мэдээ мэдээлэл. Bookmark the permalink. 2 Сэтгэгдлүүд.

  1. надад лав аватар тйим сүртэй таалагдаагүй 2 цаг унтсаар байгаад гарч ирсэн хэхэ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: