Хойд туйл дулаарсаар байна

Хойд туйлын цаа бугын тоо толгой 2000 оноос хойш бараг 33 хувиар хорогджээ. Тус бүс нутагт амьдардаг амьтны төрөл зүйлийн тоонд ихээхэн өөрчлөлт орж байгаа нь мөн мэргэжилтнүүдэд сэрэмжлүүлгийн дохио өгч, цаг уурын өөрчлөлтийн ноцтой аюул нүүрлэж болзошгүй гэсэн айдас төрүүлэх болжээ.
Амьтны төрөл зүйл олноороо устаж мөхөж байгаа нь манай гарагт олон триллион долларын хохирол учруулж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саяхан хийсэн мэдэгдэлдээ дурдсан юм. Үүнээс гадна тэрбээр амьтны төрөл зүйл мөхөж байгааг 2010 он гэхэд тодорхой хувиар бууруулах зорилтдоо хүрч чадаагүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Шинэ санаа, шинэ шийдэл
Амьтны төрөл зүйлд анхаарал хандуулах зорилтыг биелүүлэхийн тулд “Шинэ санаа, шинэ шийдэл” уриаг дэмжин ажиллахыг НҮБ-ын тэргүүн хэлжээ. НҮБ саяхан “Хойд туйлын биологийн олон төрлийг хамгаалах: Байгаль орчныг хамгаалах гэрээний эерэг болон сөрөг тал” тайлан гаргасан байна. “Бид Хойд туйлын  талаар өмнө тооцоолж байгаагүй өөрчлөлтийг нүдээрээ харж байна. Хойд туйл дулаарч байгааг дээрх нотолгоо харуулж байна” гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Ахим Штайнер хэлжээ.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайланд дурдсанаар, цаг уурын дулаарлын улмаас мөс хайлж, туйлын цагаан баавгай болон тус бүс нутгийн амьтны бусад төрөл зүйлд амьдрах орчин болон хүнс тэжээл шаардлагатай болж байгаа аж.

Posted on November 4, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: