Тайлагдашгүй Нууц / Стоунхенжийн балгас /

Английн нийслэл Лондон хотоос баруун ємнєд зvгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бvхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертєнцийн 8 дахь гайхамшиг эртний ертєнцийн томоохон таавар гэж vздэг бөгөөд одоо хир нь түүнийг хэрхэн өрж байгуулсан нь тайлагдаагүй нууц хэвээр байна. Стоунхенж нь чулуун болон хvрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хєгжсєн vетэй хугацааны хувьд давхацна. Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний ємнєх 3100 оны vед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна Єсгийний чулуу (“холдон гvйж буй ламын гутлын єсгий”), дотор талд нь єргєл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр єнгийн бараг 8 метр єндєр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ.
Стоунхенжийн сvрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг тvvхч, угсаатны зvй судлаач, геологч, хуучныг судлаач, химич, хvн судлаач, барилгын инженер гэх зэрэг тєрєл бvрийн мэргэжлийн хvмvvс єнєє vед судалж олон таамааглал дэвшvvлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дvгнэлтэд одоо хэр хvрээгvй байна. 

ХVП зууны эхээр нэгдvгээр Яков хаан Стоунхенжийг vзээд сэтгэл нь хєдєлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод vvрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгvй єєд болсон ч хvргэн ах Жон Уэбб нь гvйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхvv барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгvй бvтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна. Стоунхенж нь дєрвєн том чулуун тойргоос бvрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бvрдэх босоо шонгууд юм. Шон бvр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дvрстэй гурав, дєрєвдvгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бvр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бvрдэнэ.

Чулуун зуунд амьдарч байсан хvн тєрєлхтєний євєг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог vvсгэж тойргийн дагуу мєн чулуун хавтангуудаар нvсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхvv барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бvхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайлшийг тєрvvлсээр байна. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгvй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зєєн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зєєхийн тулд зассан зам, хvч ихтэй чирэгч, єргєгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагvй vед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь єнєє хэр таамаг хэвээр байна.

Стоунхенж бол эртний хvмvvсийн одон орны судлалын тєв єєрєєр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах тєв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс vзэж байна. Тэгвэл гvн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дvрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хvмvvсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшvvлсэн байна.
Сvvлийн жилvvдэд Солсбер дэх энэхvv гайхамшгийг vзэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью-Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг н бол зураач Ненси Хольт “Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бvхэл бvтэн хотхон байгуулах тєсєл хийжээ. Тэрхvv тєсєлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй тєрлийн шувууд нутагшуулах эртний vеийн бусад сонирхолтой зvйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.

Стоунхенж тvvний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт vеийн барилга байгууламжууд мєн байгааг илрvvлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дvvрэгт Авебури суурингийн ойролцоо илvv том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар vvсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илvv ажээ. Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгvй хєндийд 45 метр єндєр шороон далан байна. Хvний гараар боссон Сильбури нэртэй энэхvv даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж vздэг юм. Энэхvv далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.

Стоунхенж -Сильбури-Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн ємнє босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ. Стоунхенжийн тойрог, єргєн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хєндлєн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай єргєн гудамж нь нарны дvгрэгийг билэгдсэн том тойргийг хєндлєн гарсан байна.

Posted on November 6, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: