Голливудын оддын хачин жигтэй үхлийн нууц тайлагдаагүй хэвээр…

Энэхүү гунигт жагсаалтын эхэнд Боб Крейн / 1928-1978/ яахын аргагүй бичигдэнэ. Түүний жүжигчний амьдрал 1965-1971 онуудад үргэлжилсэн бөгөөд үүний дараа болохгүй, бүтэхгүй зүйлд орооцолдож эхэлсэн гэдэг. 1978 онд Скотсдейлд Крейныг хэрцгийгээр хөнөөхдөө камерын тавиураар тархийг нь бяц цохисон байв.

Эл хэргийн гол сэжигтэн өнөөх “найз” зураглаач ерээд оны дунд үед хэрэгт холбогдолгүй болж суллагджээ. Крейны дараа рок-н-роллын “зарлагдаагүй” хаан, хачин сонин гэмээр хөгжмийн кинонуудын од болох Элвис Пресли орно. Тэрээр бие засах өрөөндөө “Star” сэтгүүлд нийтлэгдсэн Христийн тухай өгүүллийг уншиж суугаад насан эцэслэсэн. Алдарт дуучны үхлээр өнөө хэр мөнгө хийсээр байна. Одоо Мэрилийн Монрогийн ээлж боллоо. Түүний цогцсыг өглөө эрт олсон ба орных нь дэргэд нойрсуулах эмийн хоосон хайрцаг хэвтэж байжээ. Хэдийгээр ямар нэг бичиг гэрээслэл үлдээгээгүй боловч энэ нь яах аргагүй амиа хорлосон явдал гэдэгт бүх хүний санал нэгдсэн. Хүүхдэд зориулсан киноны од, “Эрдэнэсийн арал” кинонд Жим Хокинсийн дүрийг бүтээсэн Бобби Дрисколл /1937-1968/ “оддын өвчний” золиос юм. Тэрээр хар тамхинд орж, бүх холбоо сүлбээгээ алдсанаар дахиж дүр олдохоо больсон.

1968 онд эзэнгүй байшингаас түүний цогцсыг олжээ. Анхандаа цогсыг мөн эсэхийг танихад бэрх байсан тул орон гэргүй хүмүүсийг нутаглуулдаг газар оршуулаад, бүтэн жилийн дараа хурууны хээгээр нь нэрт жүжигчин болохыг нь тогтоосон аж. Америкийн жүжигчин Жеймс Динд / 1931-1955/ “Алтан бөмбөрцөг” шагналыг нэхэн олгосон. Тэрээр ердөө л гурван кинонд дүр бүтээжээ. Эдгээр нь “Шалтаггүй бослого”, “Диваажингийн зүүн талд” болон “Аварга” киноны дүрүүд бөгөөд сүүлчийн кино нь түүнийг нас барсны дараа дэлгэцэнд гарсан. 1955 оны намар Жеймс Дин спорт загварын “порше” машин хөлөглөн Салинас орохоор гарчээ. Замд нь таарсан цагдаа хурдаа сааруулахыг анхааруулсан хэдий ч, үүнээс хэдхэн километрийн цаана хар өнгийн “плимут” машинтай мөргөлдсөн, байна. Ийнхүү Жеймс эмнэлэг хүрэх замдаа амь тавьжээ. Дорно дахины тулааны урлагийн нэрт мастер, америк болон гонконгийн домогт жүжигчин, гүн ухаан судлаач, кино найруулагч, зохиолч, продюсер гээд олон талын авъяас билэгтэй хүн болох Брюс Лиг /1940-1973/ мэдэхгүй хүн ховор биз ээ.

Шүтэн бишрэгчдийн хувьд ч аль далаад оны үед тоогоо алдсан энэ хүнийг өөрт тохирохгүй өвчин намжаах эм хэрэглэсний улмаас тархинд нь цус харвалт өгч, өөд брлсон гэдэг. Өдөр шөнө гэлгүй бие бялдрын дасгал сургуулилт хийж, улам боловсронгуй болгож байсан ийм хүн зуурдаар нас эцэслэж болох юм гэж хэний ч толгойдороогүй учир дэлхий нийтээрээ цочирдон гайхацгаасан. Брюсийн хүү Брэндон Ли / 1965-1993/ мөн л эцгийнхээ замаар явсан. 1986 онд “Кунфу. Кино хувилбар” киногоор анхны дүрээ бүтээсэн бөгвөд “Хэрээ” киноны зураг авалтын үед цэнэгтэй сумаар андуурч буудан амь насыг нь хөнөөжээ. Сүүдэр шийний жүжигчин Пэг Энтвистл киног дуутай болгосон шинэ эрин үе эхэлсний дараа ажилгүй болжээ. Тэрээр Голливудын толгодод байдаг “Hollywood” хэмээх бичээсийн тавин метр өндөр “Н” үсэгнээс үсэрч амиа хорлосон. Ингэхдээ “Би ч хулчгар амьтан юм. Энэ бүхний төлөө намайг уучлаарай” гэсэн бичиг үлдээжээ. “Хар лянхуа” хочит Элизабет Шортын амийг хөнөөсөн хэрэг өнөө хэр Америкт үйлдэгдсэн хамгийн харгис хэрцгий, учир битүүлэг аллагуудын нэг хэвээр байна. Түүний эрэмдэг зэрэмдэг болгосон цогцсыг 1947 оны эхээр Лос-Анжелес хотын хилээс холгүй, хэний ч эзэмшлийн бус газраас олжээ. Цогцсыг таллан хувааж, гадна болон дотор бэлэг эрхтэн, мөн хөхийг нь тасдан авсан байв.

Бас амыг нь хоёр чих хүртэл заазалсан аж. Америкийн фото модель, 1993 оны “Playboy” сэтгүүлийн “Оны бүсгүй” Анна Николь Смит /1967-2007/ нь телевизийн хөтлөгч, жүжигчин бөгөөд тэрбумтан Жеймс Ховард Маршаллын бэлэвсэн гэргий байв. Тэрээр Флоридын нэгэн зочид буудлаас ухаангүй байдалтай олдож, эмнэлэгт хүрэх замдаа нас баржээ. Янз бүрийн эм танг их хэмжээгээр хэрэглэсэн гэх боловч үхлийн жинхэнэ шалтгаан өнөө хэр тодроогүй байгаа. Жүжигчин Альберт Деккерийн /1904-1968/ үхэл дээр өгүүлсэн бүхнээс хамгийн хачирхалтайд тооцогдоно. Түүний биеийг олсоор хэрэн хүлж, угаалгын өрөөнд нь дэгээнд өлгөсөн байжээ. Бугуйнд нь гав зүүж, биед нь урт нарийн зүүнүүд шивээстэй байсан аж. Нөхцөл байдал ийм байтал түүнийг “золгүй явдлаар” амь насаа алдсан гэсэн дүгнэлт гаргасан нь үнэхээр гайхалтай юм.

Монголоос бол Зориг агсаны аллага одоо болтол тайлагдаагүй билээ.

Posted on November 10, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: