Чи хөөрхөн үү? (Сонжоо)

Өөрийгөө хөөрхөн гэж бодох ,бусдад тэгж бодогдох гэдэг зарим талаараа ялгаатай бөгөөд энэ хоёр ойлголт огт тохирохгүй байх нь ч бий. Тэгвэл дараах бяцхан сонжоогоор өөрийгөө үнэхээр…

ХӨӨРХӨН эсэхийг мэдэж болох юм. “Тийм” гэсэн хариулт бүрт 1 оноо, “Үгүй “ гэсэн хариулт бүрт 0 оноо өгөөрэй.

1. Чи өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг.
2. Чи бусдаас хөөрхөн гэдэг үгийг байнга сонсдог.
3. Жаахан охид чам шиг болохыг хүсдэг, чамайг даган дуурайдаг.
4. Чамайг бүсгүйчүүдээс илүү залуучууд тойрон хүрээлдэг.
5. Хүмүүс заримдаа чамайг “хөнгөн явдалтай” гэж дүгнэдэг.
6. Найзууд, үеийнхэн чинь чамаас ихийг (ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, яаж хувцаслах ) асууж зөвлөдөг.
7. Чи залуусын зүрх сэтгэлийг эзэмдэгч “Дурлалын бурхан”.
8. Залуучууд чам руу харалгүй өнгөрдөггүй.
9. Чи үргэлж бусдаас содон, шинэлэг байж чаддаг.
10. Чи орчин тойрондоо болж буй зүйлийг хараагүй ч гэсэн сайн мэддэг. (тухайлбал хэн нэгэн залуу чам руу ширтээд байгааг)
11. Нүүрэн дээр чинь юм гарна гэдэг чиний хувьд маш том асуудал.
12. Чи царайлаг найз залуутай. (эсвэл болно )

За одоо оноогоо тоолцгооё.

9-12 оноо: Чи үнэхээр хөөрхөн юм. Чи өөрөө ч , хүмүүс ч мөн ингэж боддог. Чи өөртөө итгэлтэй, чамд санаа зовох зүйл юу ч байдаггүй, чи бусдыг байлдан дагуулж чаддаг.

6-9 оноо: авсан бол чи төгс төгөлдөр биш ч гэлээ олон талаараа бусдыг татаж чаддаг. Чамд гэж хэлэхэд давуу талаа улам сайн мэдэрч, илэрхийлэн гаргах хэрэгтэй.

0-6 оноо: авсан бол чи өөртөө итгэлгүй, магадгүй хүмүүс чамайг үнэлдэг ч чи өөрөө өөртөө байгаа сайн сайхан чанараа үгүйсгэж орхидог. Тиймээс өөртөө итгэлтэй байж , өөрийгөө үнэлж чадвал “ Чи хөөрхөн!”

Posted on November 11, 2010, in Сонжоо. Bookmark the permalink. 6 Сэтгэгдлүүд.

  1. lol manai nz ohin hoorhon shd lol

  2. haha shal hudla

  3. yoy unen bl saihanl bn sda daanj hudlaa shasan

  4. Trap :lol manai nz ohin hoorhon shd lol

    yoy unen bl saihanl bn sda daanj hudlaa shasan

  5. vnen gdgt itgelte bna

  6. ug ni sonirholtoi yum aa gehdee hudlaa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: