Харь гарагийнхны тайлагдаагvй нууц

Тайлагдашгvй зvйл бvхэн ямагт олны сонирхлыг татдаг. Харь гарагийнхны асуудал ч хvмvvсийн анхаарлын төвд байсаар ирсэн. Yл ойлгогдох нууцаас хуваалцахыг хvсвэл доорхи материалыг заавал уншаарай.Агаарын цэргийнхний “тайлагдаагvй хэрэг”
1952 оны долдугаар сарын 14-нд агаарын тээврийн “ПанАм” нийгэмлэгийн ДЦ-4 зорчигч тээврийн нисэх онгоцны багийнхан Нью-Иоркоос Миами хvртэл нислэг хийжээ. Онгоц 8000 метрийн өндөрт нисч явсан байна. Гэтэл Виржиниа мужийн Норфольк хотын орчимд онгоцны дэргэд гэрэл улайран харагджээ. Удалгvй гэрэл ойртоход улаан нисэх биетээс зургаан ширхэг гал цацарч байв. Нисдэг тавагнууд галуун цуваагаар 30 метрийн голчтой нисэх нь харагдсан байна. Тэдгээр хөлөг онгоц зорчигч тээврийн онгоцны харалдаа нисч байгаад гэнэт гэрэл нь суларч, хажуу тийшээ эргэн нисчээ. Тухайн vед агаарын цэргийнхэн судалгаа хийсэн боловч дээрх нисдэг биетийн талаар ул мөр vлдээгvй байна. Энэхvv адал явдлын тухэй баримт агаарын “тайлагдаагvй хэрэг” гэсэн тодотголтойгоор хадгалагддаг байна.

НVД НЬ ГЭРЭЛТСЭН ТОД ЯГААН ӨНГӨТЭЙ АТЛАА ЦӨЦГИЙГVЙ БАЙЖЭЭ
1976 оны хоёрдугаар сарын нэгэн орой Жойсе Бовлес хөрш Тед Праттын хамт Английн Чилкомб тосгонд амьдардаг хадмууд дээрээ очсон хvvгээ авчрахаар давхиж явжээ. Гэнэт машин нь доргин чичирснээ замын хажуугийн борооны ус зайлуулах жижиг шуудуун дээгvvр харайн гарч, мотор болон машиных нь бvх гэрэл унтарчээ. Шинэ машин худалдаж аваад удаагvй байсан тул мотор, гэрэл нь шалтгаангvйгээр гэнэт унтарсанд ихэд гайхсан аж. Гэтэл Бовлес, Пратт. хоёр тэднээс холгvй засмал замын дээр нэгэн навчин тамхи хэлбэртэй гэрэлтсэн онгоц аажим хөвөн явахыг харжээ. Тэр онгоцны хажуугийн цонхоор гурван хvн шил шилээ харан суусан байв. Удалгvй тэр ер, бусын зорчигчдын нэг нь онгоцноосоо бууж ойртон иржээ. Тэрхvv хvн дvрстэй амьтан мөнгөлөг өнгөтэй биеийн тамирын хувцас мэт зvйл өмссөн байж. Тvvний нvд гэрэлтсэн тод ягаан өнгөтэй атлаа цөцгийгvй байсан аж. Тэр машиных нь хянах самбарыг ихэд сонирхон ажиглахад мотор, гэрэл нь ассан байна. Дараа нь хvн дvрстэй амьтан Болон навчин тамхи хэлбэртэй онгоц агаарт уусан хурдан алга болжээ.

УТААН ДОТРООС ТОДОРСОН ХРИСТОСЫН ДVР
1986 оны нэгдvгээр сарын 28-ны өдөр сансрын хөлөг Челенжер хөөрөх талбайгаас холгvй дэлбэрч сvйрсэн. Хөлгийн бvрэлдэхvvнд Америкийн долоон сансрын нисэгч байсны нэг нь багш эмэгтэй байжээ.Энэхvv эмгэнэлт явдлыг нvдээрээ vзэж, бичлэг хийсэн Деби Халл гэх нэгэн эмэгтэй гамшгийн учрыг олох оролдлого хийж байв. Тэрбээр телевизийн дэлгэц дээр гарах гамшигт vйл явдлыг харж суутал гэнэт нэгэн vл ойлгогдох зураг тодорчээ. Кеннедийн сансрын төвийн мэргэжилтнvvдийг гайхалд оруулсан тэр зvйл нь сансрын хөлгийн дэлбэрсэн их утаан дотроос тодорсон Христосын дvр байжээ. Маргааш нь нөхрийнхөө хамт өнөөх зургаа Кеннедийн сансрын төвд аваачиж, мэргэжилтнvvдэд vзvvлсэн байна. Деби Халл дээрх сvйрлийг бурхны тааллаар болсон гэдэгт итгэдэг байна.

ХАРЬ ГАРАГИЙН ХVНИИГ ОДОО ХVРТЭЛ ХОРЬСООР БАЙГАА ЮУ
Виржиниа мужийн Александриа хотын иргэн Ларри Бриант 1983 оны зун АНУ-ын Гадаад явдлын яам, Батлан хамгаалах яам, Арми болон Агаарын цэргийн удирдах газар, Vндэсний аюулгvй байдлыг хангах газар, Холбооны мөрдөн байцаах газрыг шvvхэд өгчээ. 1950 онд Нью-Мексикогийн цөлд унасан өөр ертөнцийн сансрын хөлгийн талаархи мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулсан. АНУ-ийн Агаарын цэргийнхэн дээрх хөлгийн нэг гишvvнийг одоо хvртэл хорьсоор байгаа юм гэж тэрбээр мэдэгдсэн байна. Холбооны мөрдөн байцаах газрын нэгэн баримт бичгийг дээрх хvний гомдлын мэдvvлэгт хавсаргажээ. Агаарын цэргийн нэгэн шинжээч, “АНУ-ын Цэргийн яамны Нью-Мексико дахь асар том радарын төхөөрөмжийн айролцоо гурван нисдэг таваг олсон. Тэрхvv сансрын хөлгvvдийн удирдах төхөөрөмж нь дээрх радарын хvчирхэг байгууламжийн нөлөөгөөр гэмтэж унасан бололтой” гэжээ. Мөн тэрхvv сансрын хөлгvvд дугуй таваг хэлбэртэй, төв хэсэгтээ өндөрлөг, арван таван метр орчим голчтой байсан аж. Сансрын хөлгийн нисэгчид нь метр орчим өндөртэй, хvн дvрстэй, цагаан металлаар хийсэн хувцастай байсан байна.  Бриан, тэрхvv хvн дvрст сансрын нисэгч одоо хvртэл амьд, ямар нэг гэмт хэргийн бvрдэлгvй байхад нь хорьж байгаа нь vндсэн хуулийг зөрчиж байгаа явдал гэжээ. Иймээс АНУ-ын засгийн газар дээрх өөр ертөнцмйн сансрын нисэгчийг чөлөөлөх, эсвэл тvvний шарилыг олон тvмнээс нууцлахгvй байхыг шаардсан байна. Ийнхvv тэрбээр Нисдэг тавагны тухай асар олон мэдээллийг нууцлан буй АНУ-ын засгийн газрын эсрэг ганцаараа тэмцсэн боловч амжилтад хурээгvй юм.

ХӨЛӨГ ОНГОЦНЫ ДОРООС БАМБАР ШАТАХ МЭТ ИХ ГЭРЭЛ ГАРАВ
Манай эриний дөрөвдvгээр зууны vеийн Ромын эзэнт улсын тvvхийг бичсэнт “Prprlinprium Liber” гэх бичмэлд олон тооны vл танигдах нисдэг биетийн тухай гардаг аж. Ромоос хойд зvгт орших Сполетиум хотын орчимд дугуй бамбай хэлбэртэй хөлөг онгоцны дороос бамбар шатах мэт их гэрэл гаран агаарт нисч байгаад дороо эргэлдэн газарт унахыг хvмvvс харсан байна. Энэ талаар тэрбээр бичихдээ, “Дараа нь тэрхvv таваг хэлбэртэй зvйл газраас урган гарах мэт тэнгэрт цойлон нисэхэд тvvний араас их гал байсан нь нарнаас ч хурц байлаа”гэжээ. Обсекуйусын бичсэн энэ мэдээлэл хорьдугаар зууныг хvртэл уламжлан ирсэн олон мэдээллийн зөвхөн нэг нь юм.

Posted on November 29, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: