Инээмсэглэл бол харилцааны тун үр өгөөжтэй бөгөөд хүчтэй хэрэгсэл

Өөрөөр хэлбэл, инээмсэглэл нь өөртөө болон бусдад эерэгээр нөлөөлөх нэг том арга юм. Үл таних газар, үл таних хүмүүсийн хүрээлэлд Та дулаахан инээмсэглэлийг хараад л маш их тайвшралыг мэдрэх нь дамжиггүй. Учир нь инээмсэглэл хүмүүст “Бүх зүйл хэвийн, чамайг хүлээн зөвшөөрч байна, айх ямар ч аюулгүй” гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Япончуудад “инээж буй хүн хамгийн хүчтэй” гэсэн зүйр үг бий. Тэгэхээр бид магадгүй инээмсэглэснээрээ бодож байснаасаа хамаагүй их зүйлийг нааштайгаар өөрчилж чадна.

Монголчууд их төв царайтай хэмээн дүгнэгддэг. Энэ нь бид сэтгэл хөдлөлөө хүссэн үедээ илэрхийлээд байдаггүй гэсэнтэй утга дүйцнэ. Гэвч сүүлийн үед уур бухимдлаа түрүүлж илэрхийлэх нь элбэг болсон. Энэ нь бидний нүүрний булчин сөргөөр хөдөлгөж, тэр хэмжээгээрээ өөрт болон бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж байна гэсэн үг. Харин үүнээс сэргийлэх сайн “эм” бол яахын аргагүй инээмсэглэл юм. Инээмсэглэснээрээ бид нүүрний булчингуудын мэдрэлүүд сэргээж, түүгээр дамжин тархинд үйлчлэх мэдрэлийн эсүүдэд эерэг дохио өгч байгаа билээ.

Инээмсэглэх нь Танд багагүй асуудал болоод байгаа бол инээмсэглэж сурах дасгалд анхаарлаа хандуулна уу!

Инээмсэглэх дасгал

Дасгалын гол зарчим нь Та өдөрт хэд хэдэн удаа энэ дасгалыг хийхэд оршино. Ингэхийн тулд 1 минутын турш инээмсэглэлээ барих хэрэгтэй болно. Энэ дасгалыг Та гэртээ эсвэл гадуур явж байхдаа, зурагтын өмнө суухдаа, автобус, машинд гээд хаа байгаа газартаа хийгээрэй. Магадгүй эхний хэдэн секундэд инээмсэглэлийн оронд зүгээр нэг нүүрээ үрчийлгэж буй мэт санагдаж болох л юм, ялангуяа уур бухимдалтай үед. Гэхдээ дасгалын нэг ид шид нь, 10 секундын дараа л гэхэд Та өөрөө өөртөө инээд хүрч нөгөө нүүрний хувиралт чинь инээмсэглэл болон хувирдагт байгаа юм. Тэгээд хэсэг хугацааны дараа нээрээ л энэ нөхцөл байдалд уурлаж бухимдах хэрэг байна уу даа хэмээн өөрөөсөө асууж, харин хэдхэн мөчийн дараа л гэхэд Та тайвширч байгаагаа анзаарах болно.

Амьдралын янз бүрийн нөхцөл байдалд хэрэглэгдэх инээмсэглэлийн талаарх Танд хэрэгтэй байж болох зөвлөгөөнүүдийг хүргэе.

Эхний зөвлөгөө: утсаар ярьж байх үед

Утсаа авахаасаа өмнө, эсвэл хэн нэгэн лүү утсаар залгахаасаа өмнө инээмсэглэ. Энэ бяцхан арга нь Таныг энгийнээр ярьсанаар илүүтэйгээр утсаар харилцаж буй хүнд чинь эерэг сэтгэгдэл төрүүлэх бөгөөд харилцан ярианд эерэг уур амьсгалыг бүрдүүлж өгдөг. Баяртайгаар инээмсэглэж ярихад утасны цаана байгаа хүн тун урамтай гэх чинь тантай ярилцаж байсан тохиолдлыг санаарай л даа. Хоёр дахь зөвлөгөө: хэрэв та бухимдаж байвал

Та дасгалаа яг бухимдал төрсөн үедээ хийгээрээ. Хичнээн том зайтай газар байсан ч хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр инээмсэглэх булан Танд олдох л болно. Тэгээд нэг минутын дасгалаа таны сэтгэл санааны байдал сайжирч байгааг мэдрэх хүртлээ хийгээд үзээрэй.

Гурав дахь зөвлөгөө: хэрэв өөр хэн нэгэн бухимдалтай байвал

Хэд хэдэн даа хичээллэсний дараа Танд зориудаар инээмсэглэх хамаагүй амархан болсон байна. Хэрэв Та тэгж чадаж байвал бусад хүмүүст зориулан инээмсэглэхийг хичээгээрээ. Та чин сэтгэлээсээ инээж чадах юм бол бусад хүмүүсийг тэр инээмсэглэлээрээ тайвшруулж чадна. Дөрөв дэх зөвлөгөө: хэрэв танихгүй хүнтэй танилцвал

Яг энэ тохиолдолд бид өөртөө итгэлгүйгээсээ ч юмуу, нөгөө хүн нь хэрхэн хүлээж авах бол хэмээн санаа зовиносноосоо болоод инээмсэглэх тал дээр их “бүрхэг” байдаг. Энэ тохиолдолд Та ухамсартайгаар инээмсэглэх хэрэгтэй. Яагаад гэвэд инээмсэглэхэд Таны нүд, хөнгөн хөдөлгөлгөөн нэмэгдээд таны бодсоноос илүү нөхөрсөг үйлчлэл үзүүлэх болно. Инээмсэглэн танилцахад хүмүүс жирийн үед байдгаасаа илүү нээлттэй, нөхөрсөг хариу үйлдэл үзүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Танд ч гэсэн ялгаагүй тийм мэдрэмж төрөх нь дамжиггүй.

Тав дахь зөвлөгөө: захидал бичихийн өмнө

Таны сэтгэл санааны байдал хэр эерэг байна, төдий чинээгээр захидалд чинь тэгж үйлчилнэ. Ихэвчлэн хүмүүс сэтгэл санааны байдал таагүй байх үедээ захидал бичдаг тул энэ нь бодит байдалд төдий л нийцэхгүй агуулгатай захидал болох нь бий. Тиймээс захидал бичиж байхдаа өөрийгөө үргэлж “эерэг байдлаар шагнаж байгаарай”!

Энэхүү нийтлэлийг Та бүхэнд Би инээмсэглэж байгаад бичлээ :)!

Posted on Арван хоёрдугаар сар 1, 2010, in Зөвлөгөө. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: