Ичимхий зан тархины өвчин болдог

Хэт ичимхий зан хүний тархины ажиллагаа болон түүний химийн тогтолцооны шинж чанартай шууд холбоотой гэнэ. Бага насандаа ичимхий байсан хүүхдийн тархинд амигдала хэмээх харилцан нөлөөллийн систем үеийхнээсээ илүү байдаг байна.Хэт ичимхий зан хүний тархины ажиллагаа болон түүний химийн тогтолцооны шинж чанартай шууд холбоотой гэнэ. Бага насандаа ичимхий байсан хүүхдийн тархинд амигдала хэмээх харилцан нөлөөллийн систем үеийхнээсээ илүү байдаг байна. Харин хүүхэд байхдаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцсон хүмүүсийн тархин дахь эл системийн үйл ажиллагаа идэвх султай байдаг аж.

Эрдэмтэд олон жилийн турш хүний ааш араншин болон бүтцийг судалжээ. Ингэхдээ шинэ зүйлд хэрхэн, яаж хандахад гол туршилтаа зориулжээ. Энэ үед ичимхий  хүүхдүүд танихгүй хүнтэй харилцахдаа айн цочирдож, биеэ барьж байсан бол нийгмийн харилцааны доголдолгүй хүүхдүүд шинэ хүмүүстэй чөлөөтэй ойлголцож байжээ.

Харвардын их сургуулийн анагаах ухааны салбарын багш Карл Шварц хүүхдийн бага насандаа гаргадаг зан авир насанд хүрэх үеийн зан авирыг тодорхойлдог хэмээн онцолсон. Харин тус сургуулийн эрдэмтэн Жером Каган судалгаан-даа хоёр настай хүүхдүүдийг ичимхий болон чөлөөтэй харилцдаг хэмээх хоёр бүлэгт хамруулан ажиглалт хийжээ. Тэрбээр 11 жилийн дараа хүүхдүүдийг 13 нас хүрэх үед нь нийгмийн харилцааны хөгжлийг авч үзсэн ба дахин есөн жилийн завсарлага авчээ.

Харин есөн жилийн дараа дахин судалгаа хийсэн байна. Ингэхэд тэдний багадаа гаргасан зан авир одоог хүртэл идэвхтэй байгаа нь тодорчээ. Түүнчлэн бага насандаа ичимхий байсан хүүхдүүд нийгмийн харилцааны доголдолд орох магадлал өндөр, гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин Карл Шварц хүүхэд насанд байсан хэт ичимхий зан том болоход нь сэтгэл санааны хямрал  үүсгэдэг бөгөөд эцэстээ нэгэн төрлийн тархины өвчин болдог гэж тайлбарлав.

Бага насанд нь энэ занг эмчлэх аргагүй ч насанд хүрсэн хүмүүсийн сэтгэлийн хямралыг анагааж болдог байна. Иймээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ нийгмийн хүмүүжил болон харилцааны, хөгжилд анхаарахыг зөвлөв. Ингэснээр тэдний насанд хүрэх үед хэр амжилт гаргах болон ямар хун болохыг урьдаас тодорхойлох боломжтой болно гэсэн уг.

Posted on Арван хоёрдугаар сар 1, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: