Саран дээрээс олдсон мөнгөний түрийвч

Америкийн сансрын нисэгч Армостронг сарны гадаргад буусны анх дараахан сар луу хөоргосөн сарнаа явагч робот нэгэн сонин зүйлийг олжээ. Тэр нь 1893 он гэсэн Техасын тэмдэгтэй ковбой хүний арьсан түрийвч байсан аж. Түрийвчин дотор тэр үеийн мөнгөн зоос хоёр ширхэг, мөн гурван ширхэг алтан бөгж байсан гэдэг. Тэр үед эрдэмтэд Армостронг ч юм уу аль эсвэл Саран дээр аль эрт буусан гэж зарладаг байсан Оросын сансрын нисэгчид санамсаргүй эсвэл санаатай орхисон эд зүйл байж болно гэж үзэж байсан боловч палеонтологийн судалгаа гарсны дараа бүгд мэл гайхсан байна. Судалгаагаар уг түрийвч Саран дээр жар орчим жилийн өмнө хаягдсаныг олж тогтоожээ. Тэгэхээр 1900 оны үед Америкийн малчии ковбой нар сар луу нисдэг байсан хэрэг үү. Учир битүүлэг энэ олзын нууц өнөөг хүртэл тайлагдаагүй хэвээр л байна. Түүгээр тогтохгүй саран дээрээс хүний санаа, ой тойнд оромгүй шинэ шинэ зүйлс олдсоор байгаа аж. ЗХУ-ын сансрын багийнхан анх Саран дээр газардсан даруйдаа кенгеру шиг амьтны мөр олж зургийг нь авснаар сарны үл мэдэгдэх чөтгөрийн тухай шуугиан дэгдэхэд хүргэж байсан. 1980 оноос эхлэн Сарны гадргуу дээрээс олоы жилийн царцуу тунадаст дарагдсан адууны сэг, тракторъш гинж, лонх дарс бүр усан онгоцны хитэг хүртэл гарч ирж хүн итгэхэд бэрхтэй, толгой эргэмээр уран зөгнөлийн нөхцөл үүсгэсэн аж. Тэдгээрийг саранд аялсан нисэгчид зөөж аваачсан гэхэд хэн ч итгэхгүй. Яахав лонх дарсыг бол уух дуртай эрчүүд авч яваад гээчихсэн байж болно,
Гэвч ямар л эрүүл хүн Сар луу нисэхдээ хөлгийнхөө бүхээгт үхсэн адуу. тракторын гинж, усан завины хошуу хийгээд нисэж байхав дээ Тиймээс тэдгэзр зүйлсийг хэн саран дээр зөөж аваачсан байж таарах вэ гэсэн асуултад хариулах гэж эрдэмтэд өнөөг хүртэл тархиа гашилгаж сууна. Нөгөө л улиг болсон харь гарагийнхан, үл үзэгдэгч нисдэг тавагтай холбоотой юу. 1985 онд ЗХУ задран бутрахын өмнөхөн Оросын сансрын тусгай ангийнхан Саран дээрээс илэрсэн шинэхэн олдвор болох сүмийн хүрэл хонхыг ачиж авчрах нууц даалгавар авч “Лунаход-12” хөлгөөр нисжээ. Гэвч тэд хүрэл хонхыг анх олсон газраа өчнөөн эрж хайгаад олсонгүй. Энэ үед л өмнө нь саран дээрээс олж зурагжуулсан бүх баримт эргэн очиход алга болчихсон байгааг анзаарсан байна. Мөн
Саран дээрээс олдсон бүх зүйлс эргээд учир нь үл ойлгогдох замаар алга болдогийг мэдсэн юмсанж. Харин Францын багийнхан 1982 онд Сарны өмнөд тэнгисийн сувгаас олсон 1948 онд Италид үйлдвэрлэсэн Бордо дарсыг халаасандаа хийгээд эх нутагтаа ирцгээсэн байна. Уг дарсыг нарийн шинжилгээ судалгаанд оруулсан боловч эрдэмтэд тэндээс юу ч олж долоосонгүй. Олон жил дарсан дарснаас жирийн л ялгагдах юу ч байхгүй байжээ. Гэвч хоёр долоо хоногийн дараа сар луу ниссэн багийн нисэгч Луйсын хоср чих нь алд хэртэй урган томорч анагаах ухааныг цочирдуулсан үйл явдал болсныг францууд тас нууцалсан аж. Ганцхан Луйсын чих ч алд дэлэм ургасангүй, хамт байсан найз нөхөд болон эхнэр Мартагийнх нь биед хүртэл хачин гажууд өөрчлөлт гарчээ. Заримынх нь хамар сунаж заримынх нь хөл салаалж урган тайраад хаясан ч тэр дороо ахин ургаж байсан аж. Өдгөө тэдгээр хачин хүмүүсийн зарим нь АНУ-ын сансар судлах лаборотарийн тусгай бүхээгт хоригдож байдаг гэсэн яриа ч бий. Эрдэмтэд энэ хумүүс яагаад ийм болов гэж судалтал Луйс саран дээрээс олсон дарсаар найз нөхөддөо сюрприз барихын тулд яг ижилхэн “Бордо” дарсаар солин авчирч найз нөхөдтэйгөө уусан нь тогтоогдсон аж. Тэгэхээр саран дээр үл мэдэгдэх тохиолдлоор хаягдсан манай дэлхийн эд юмсад хамаагүй хүрч ойртож болохгүй гэдэг нь эндээс харагдана. Гэвч хүмүүс тун саяхан буюу 1999 онд ахиад л саран дээрээс хэзээ ч юм хаягдсан савтай шатахуун олж авчирчээ. Хасах 90 хэмийн хүйтэнд шатахуун яг л бяслаг шиг царцаж хатуурсан байсан богөөд эх дэлхийд авчирч гэсгээсний дараа усан үзмийн шүүс болон хувирч эрдэмтдийг ангайлгажээ. Тэрхүү шүүсийг алуулах ялтай хоригдлуудад уулган туршиж үзэхэд нэг өдрийн дотор дэлхийн бүх хэлээр торохгүй ярьдаг чадвартай болж хувираад харин маргааш нь дөнгөж хэлд орж байгаа хүүхэд шиг энгийн үгийг ч эвлүүлж чадахгүй болчихсон байжээ. Сарны олдворуудтай холбоотой гайхамшигт туршилтууд нууцаар үргэлжилсээр байгаагийн зах зухаас нь сөхөхөд л ийм байна. Энэхүү судалгаа хэзээ нэгэн цагт бидний оршихуйн утга учрыг тайлахад тус болно гэдэгт эргэлзэх хэрэггүй буй за.

Posted on Арван хоёрдугаар сар 9, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. 6 Сэтгэгдлүүд.

  1. uneheer gaihaltai ene medeelelee haanaas beltgesiin nadaa heleed ogooch dhu

  2. gaihaltai gehees oor yu gehew dee

  3. шаа шаа ийм юм гэж хаа байсын 1ч зураг нотлох баримт байхгүй байж

  4. ih sonin bnaa amerkchuud 1 ch udaa saran deer garaagui gedgee huleen zovshoorchee zurguud n kino zurag avaltiin id shid bj geh yum bur notloh barimtuudn bnlee getel iim medeelel ch bs bh yum so yumaaaaaaa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: