Эртний Атлантидийн нууц

Эртний Грекийн vеэс эхлэлтэй энэ таамаг нь нууц зvйл сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн билээ. Энэ таамаг нь 2 мянга 500 гаруй жилийн тvvхтэй. Атлантчидын тухай анх эртний Грекийн филосифч Платон бичиж тvvнд тулгуурлан орчин цагийн судлаачид тэрхvv живсэн арлын талаар ажиллаж байна. Атлантидын талаар Платон “Критий”, “Тимей” хэмээх бvтээлд өгvvлсэн байдаг аж. Тэдгээр бvтээлд Платоны өвөг дээдэс Критий эртний Грекийн мэргэч Салон Египетийн нэгэн удгантай ярилцсан тухай дурьдсан байна.
Энэ яриа манай эрэн vеийн 6-р зуунд болж аварга том бөөгнөрөлтийн цаана Атлантида хэмээх аугаа их улс байгаад аймшигт сvйрлийн уршгаар vгvй болсон тухай Египетийн ариун өгvvлэмжид тулгуурлан нэгэн Египет хvн ярьсан ажээ. “Тимей” бvтээлд дурьдахдаа “… Танай хэлээр бол Геракловын бөөгнөрөл гэх далайн нэгэн хоолойн өмнө арал байсан ба хэмжээ нь Ази, Ливийг нэгтгэсэн хэмжээтэй. Атлантида гэсэн нэртэй тэр арал дээр хаадын холбоо ноёрхож Ливээс Египет хvртэл, Пиррен хvртэлх Европийг эзлэн байгаад хожим нь их газар хөдлөлт, уул усны vерээр далайд живэн vгvй болсон. Тvvнээс хойш тэрхvv арлын байсан газрын далай тэнгисийн хэсэгт аугуу их лаг шаврын ертөнц бий болсноос далайн хөлөг онгоц өнөөг хvртэл явдаггvй байна” гэжээ. Мөн “Критий” хэмээх бvтээлд “Есөн мянган жилийн тэртээ Геракловын бөөгнөрөлийн нэг талд дээр дурьдсан Ливи, Азитай тэнцэх хэмжээтэй хожим нь газар хөдлөлтийн уршгаар сөнөж өнөөг хvртэл хөлөг онгоц явах боломжгvй болсон.Атлантида арлын хаадын хvмvvс нөгөө талд манай улс /Өнөөгийн Афин/-ын хооронд их дайн болсон байна” гэсэн байна. Бvр эрт дээр vеэс Атлантида байсан эсэх талаар хvмvvс маргаантай явж ирсэн. Атлантида оршин тогтнож байсан гэж Бага Плиний, Сицилийн Диодор нар vзэж байхад Аристотель газар зvйч Страбон нар vгvйсгэдэг байна.Энэ тухай маргаан өнөөг хvртэл vргэлжилсээр Атлантидын асуудлаар гарсан нийтлэлийн тоо таван мянгаас давж, Атлантидын оршиж байсан байрлалын таамаглал арав гарчээ. Уг асуудлаар судлаач нэр зvvсэн ашиг хонжоо хайгчид олширч жинхэнэ шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ алдагдахад хvрснийг эрдэмтэн А. Горесловский тэмдэглэж энэ нь эртний соёл иргэншлийн тухай нэн сонирхолтой судалгааны ажилд уршиг тарьж мэдэхийг сануулсан байна. “Атлантидыг судлагч мэргэжилтнvvд “Атлантуудын vvсэл нь хосгvй мэргэн, гайхамшигтай мэдрэмж бvхии сансрын гийчид байсныг дэлхийн бvх ард тvмэнд сонордуулжээ. Платон Атлантидыг бvхэл бvтэн тив бус арал байсныг тэмдэглэсэн.

Атлантидын соёл иргэншил сvvлийн зууны vеийнх бөгөөд эртний Египет, Хеттууд, Микен, Инда, Месопотамынхтай төстэй ажээ. Атлантууд хаан, удгантай, дайн хийдэг, жадаар зэвсэглэдэг, хэлний бурхан шvтдэг, суваг байгуулан тариа тарьж, далайн хөлөг бvтээж, зэс, хар тугалга, хvрэл, алт, мөнгө, металл боловсруулдаг байж. Харин төмөр боловсруулдаг тухай Платон дурсаагvй өнгөрсөн байна. Атлантид манай эриний өмнөх 9000 онд оршин тогтнож “Египетчvvд уг vйл явдлын тухай бичиж vлдээсэн”, “Грекчvvд гавьяа байгуулсан” гэх таамаглал эргэлзээтэй нь мэдээж. Доод Египед соёлын мөр гарсан vе бол манай эриний өмнөх 5000 орчим жилийн өмнө, Грекэд грек хэлээр яригч хvмvvс манай эриний өмнөх 2000 жилийн тэртээ бий болсон гэж vздэг билээ. Иймд Атлантууд манай эриний өмнө 9600 онд тэр vед байхгvй байсан Грекvvдтэй байлдсан байж таарахгvй учир Атлантидын оршин тогтнож байсан хугацааг Платоны өгvvлсэнтэй харьцуулахад тэр хугацаа манай эриний өмнөх 2000 жилээс цааш байх боломжгvй юм. Платон өгvvлсэнчлэн Атлантид аварга том бөөгнөрөл буюу Гибралтарын хоолойны чанад дахь Атлантын далайн дунд хавьд байхаар байна. Азор, Канар, Багамын арлууд живсэн эх газрын vлдэгдэл гэж vздэг.

1898 онд Европ Америкийг телеграп холбоогоор холбох шугам тавьж байх vед Азорын арлаас хойш 560 мильд францын хөлөг онгоц далайн ёроолоос том чулуу гаргасан нь судалгааны дvнгээр галт уулын шилэн төрлийн хайлмагийн тасархай байжээ. Уг нь ийм хайлмаг хуурай газар агаарын даралт дор бvрэлдэх учиртай. Тэр хайлмагийг радио устөрөгчийн аргаар судалж vзэхэд манай эриний 13 мянга орчим жилийн өмнөх домогт галт уулын дэлбэрэлтийнх болох нь тогтоогджээ. 1979 онд Зөвлөлтийн эрдэм шинжилгээ судалгааны “Москвагийн Их Сургууль” хэмээх усан онгоц Ампер гэдэг усан доорх уулын хэд хэдэн гэрэл зургийг авсан байна. Тэдгээр зурагт ямар нэг хиймэл байгууламжийн vлдэгдэл байгаа мэт байсан боловч тvvний нууцыг тайлаагvй харин ч зурагт гарсан зvйл далайн ёроолын гvдгэр товгор гадаргуу байсан байж болох гэжээ. Америкийг нээсний дараа энэ эх газар бол нөгөөх Атлантид байна гэж Фрежис Бекон таамаглал дэвшvvлсэн.1922 онд X. Шультен Испанийн нутаг дахь Гвадалквивир голын сав газар орших эртний далайчдын Тартесс хот бөгөөд тэр хот манай эриний өмнөх 500 жилийн тэртээ далайд живсэн ба чухам тэр бол Атлантид гэжээ. 1930 онд А.Геррман Атлантид бол өнөө vеийн Тунисын нутагт байсан ба одоогийн Сахарын цөл болсон гэсэн таамаглал дэвшvvлсэн. Францын эрдэмтэн Ф.Гидон Атлантидын домгийг Францын баруун хойш эрэг далайд живсэн vйл явдалтай холбон vзсэн байна. Энэ таамаглалыг 1997 онд Оросын газар зvйн нийгэмлэгийн гишvvн, эрдэмтэн В.Кудрявцев хөгжvvлж Франц, Өмнөд Английн хоорондын хойт Тэнгисийн Кельтийн хvзvvвчийг Атлантид холбон vзсэн байна. Энэ хvзvvвч их гvнзгий бус эрэг хавь нь далайд живсэн эх газрын шинжтэй, төвд нь усан доорх ёроол Литтл Сол хэмээх байршил нь Атлантидын нийслэл хот толгод дээр далай тэнгисээр хvрээлэгдсэн байжээ хэмээн таамаглажээ. Кудрявцевын таамаглалаар Атлантид арал байгаагvй, Европ тивийн хэсэг байсан аж. Эртний Египетийн хэлэнд “газар”, ” арал” гэж ялгах хэллэг байгаагvй юм байна

Мөсөн эрин дуусч далайн тvвшин дээшлэхэд тэр vеийн өндөр соёл иргэншилтэй Атлантид байрлаж байсан Европийн баруун хэсэг усанд автсан байна. Далайн тvвшин дээшилснээр Атлантид сөнөсөн тухайд байнгын маргаантай явж ирсэн. Далайн тvвшин хэд хэдэн мянган жилийн туршид янз бvрийн хурдтай дээшилсэн. Далайн тvвшин дээшилж живсэн гэдэг таамаглал нь Платоны “Атлантид нэг аймшигт өдөр, нэг аймшигт шөнө сөнөсөн” гэсэнтэй зөрчилдөж байдаг байна. Платон цааш өгvvлэхдээ “Дараа нь аймшигт газар хөдлөлт болж дайн байлдаан газар шороотой холилдон замхарч нэг өдөр, нэг шөнө Атлантид далайд живэн алга болсон” гэсэн байна. Гэхдээ тэр сvйрэл ганц өдөр, шөнө болоод өнгөрөөгvй бололтой. 1988 онд Америкийн эрдэмтэн X. Хайнрихын мөсөн эриний сvvлийн vед одоогийн Канадын
нутгаас аварга мөсөн уул хойт Атлант хамгийн багаар бодоход зургаан удаа шилжсэн байна. Ийнхvv олон сая куб метр мөс далайн тvвшинг дээшлvvлсэн нь мэдээж.

Германы эрдэмтэн Юрген Шпанут 1953 онд Атлантид Балтын тэнгист Гельголанд арлын ойролцоо байсан, 8 метрийн гvнд усан доор байрлах Штейнгрунд өндөрлөгт сөнөсөн байгууламжийн vлдэгдэл байсан гэжээ. Америкийн эрдэмтэн Рэнд Флем Ат Атлантид бол Антарктид гэсэн таамаглал дэвшvvлж Плантоны өгvvлсэн “Атлантидаас бусад аралд очиход хялбар, тэнгис далай эмжигдсэн эх газар харагдана, харин нөгөө талд Гибралтарын нарийн хоолой байна” гэснийг иш татсан байна. Флем Ат Атлантид Антарктикт байсан гэж таамаглаад тэндхийн байрлалын хоорондоо ижил төстэй болохыг харьцуулан өгvvлжээ. Гэхдээ эртний Египетийн газрын зурагт Атлантидыг Атлантын далайд байгаагаар зурсныг Флем Ат алдаа гэсэн боловч Платон тэр байрлалд итгэдэг байжээ. Эртнээс нааш Антарктид 50 сая жилийн тэртээгээс мөсөөр хучигдмал гэж vзсэн. 1990 онд геологчид Антарктидын мөсөн дороос 2-3 сая жилийн настай мод илрvvлжээ. 1513 онд зохиогдсон алдарт Пири Рейсийн газрын зурагт Антарктикийг мөсгvйгээр дvрсэлсэн байдаг. 1531 онд хийгдсэн Оронтия Финнея-гийн газрын зурагт Антарктикийг уултай, гол устайгаар харуулсан. Иймд хvн төрөлхтний дурсамжид Антарктик мөсгvй байснаар төсөөлөгдөн vлдсэн ба харин Атлантид-Антарктикт тохиолдсон аугаа их сvйрэл болж газрын туйлын бvс шилжин өөрчлөгдсөн байж болох талтай гэж vздэг байна. Өнөө vед арай илvv vндэслэлтэй таамаглал бол Атлантид Эгийн тэнгис дэх Санторин арал байж болох ба эндээс тvvх, археолог, геофизикийн олдвор ихээр илэрсэн байдаг.

1780 онд Италийн эрдэмтэн Бортолли Атлантид газрын дундад тэнгисийн зvvн хэсэгт байсан гэдэг. 19-р зууны эцсээр Францын эрдэмтдийн малталтын дvнд Санторин арал анхаарал их татсан. Санторин арлын төв хэсэг олон жилийн өмнө усанд живсэн ба vлдэгдэл нь өнөөгийн Тира, Тирасия, Аспрониси хэмээх гурван арал байдаг. Археологийн олдвороос vзвэл энд нэлээд соёл иргэншилтэй байсан нь харагддаг. Санторин арал дээр амьдрагсад хэмжих, тооцох аргатай, шохой олборлож барилга байгууламж барьсан, хананд дvрс сийлсэн ул мөр байдаг. Хөдөө аж ахуй хөгжсөн, нэхмэл, ваарын урлаг байсан байна. Санторин Критоминойн соёл иргэншлийн төв байсан бололтой. Манай эриний өмнөх 1500-аад жилийн тэртээ соёл иргэншил цэцэглэж Критийн амьдрагчид металл боловсруулан арилжиж байсан байна. Крит бол Европийн хамгийн анхны металл боловсруулах төв байсан гэж vздэг. Критийн газар эзэмшилт Атлантидын газар эзэмшлийн талаар Платоны бичсэн хоёр нийтлэл байдаг. Нийгэм, соёлын амьдралын хувьд ч ижил төстэй зvйл олон байдаг байна.Крито-Минойн улсын нийслэл Кносс буюу Гомерын алдаршуулснаар “Аугаа их хот” байжээ. Критийн флот ноёрхож, өргөн худалдаа, арилжаа, олон удаагийн аян дайн Крит улсыг хvчирхэгжvvлж байжээ. Манай эриний өмнөх 1580-1500 оны vед Афины хаан Критийн хаан Миност ялагдаж Афинчууд төлбөр төлөх болсон байна. Харин төдөлгvй Критийн соёл иргэншил гэнэт vгvй болжээ. 1972 онд эрдэмтэн Л.Фигуй Платановын Атлантид Эгийн тэнгисийн сав газар байсан ба геологийн сvйрлээр живсэн ба тэр арал нь Санторин байж болох ба тvvний нэг хэсэг нь далайд живж нөгөө хэсэг нь галт уулын зузаан хайлмагаар хучигдсан байна. 1909 оны 1-р сарын 19-нд Лондонгийн “Таймс” сонинд нийтлэл гаргаж Атлантидын тухай Платановын өгvvлэмж нь Крито Минойн соёл иргэншлийн мөхлийн тухай уран зохиол философийн тууж юм гэжээ. Цаашдын малтлага, судалгааны ажил манай эриний өмнөх 1520 онд Санторинд галт уулын дэлбэрэлт болж арлын төв хэсэг усанд живж, дэлбэрэлт бvх газрын дундад тэнгист аймшигт сvйрэл авчирсан байна.

Хамгийн их сvйрэл Минойн улсад тохиолдож хөдөө аж ахуй, газар галт уулын vнс нурманд хутгалдаж, аварга их давалгаа хот суурингуудыг далайд живvvлжээ. Солоны Египетийн удгантай ярилцсан Атлантид 9000 жилийн тэртээ мөхсөн тухайд хэрхэх вэ? Хэрэв их сvйрэл манай эриний өмнөх 1500 жилийн тэртээ болсон бол Атлантидын мөхөл 9000 бус 900 жилийн өмнө болсон байж таарах. Ийм алдаа нь судлаачдын vзэж байгаагаар Египет, Грект хэрэглэгдэж байсан цаг тоо тодорхойлох системийн ялгаатай холбоотой аж. Ингээд нөгөө Атлантидын нууц тайлагдсан уу гэвэл хэн ч хариулж чадахгvй. Гэхдээ ” Крито-Минойн” таамаглал Платоны өгvvлснийг бvхэлд нь тайлсан боловч асуулт vлдсэн хэвээр, тэдгээрийн хамт таавар, таамаглал хамтдаа байсаар…

Posted on Арван хоёрдугаар сар 21, 2010, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: