Аймшиг төрүүлэм агуйн эмгэнэлт түүх

Тоос аажуухан багасахад өгөрч гандсан саарал дээл өмссөн хүн буруу хараад зогсож байв.Тэгснээ тэр хүн мэгшин уйлж эхлэх нь залууст тодоос тод сонсогдсон байна. Тэр том хүний мөр, цээж овогнон хөдөлж байснаа агуйн хана дорггиулан тэдэн рүү аажуухан эргэв. Залуус нүд чавчилгүй харсаар байтал нөмөрсөн дээлэн дотор зүгээр л араг яс байх нь тэр. Залуус айсандаа хар тэнхээгээрээ бархирч үүд рүү гүйх гэтэл урд нь их дуу чимээ гарч дээрээс нь хад чулуу нуран ирлээ. Тэгтэл дээл нөмөрсөн араг ясны шүд хяхтнан хүзүүндээ зүүсэн урт эрхээ далайх агшинд дахин нам гүм болж бүх зүйл урьдын хэвээр болов. Залуусын нүдэнд юу ч үзэгдэхээ байж нөгөө өмхий бүгчим агаар л үнэртэж байлаа. Тэд агуйн үүдээр чигцэлдэн гарахад нөгөө эмгэний шоолонгуй хөхрөх л тодоос тод сонсогдож байв. Залуус дуугарах ч тэнхээгүй болж арай ядан явсаар буусан тотог дээрээ ирэхэд онгож гандан хээ нь мэдэгдэхээ байсан цэнхэр торгон дээлтэй өвгөн галыг нь асаачихсан сууж байлаа. Энэ өвгөн тус нутгийнх бөгөөд нэг бодон гахай шархдуулан алдчихаад араас нь мөшгиж яваа ажээ. Залуус агуйд болсон зүүд зэрэглээ шиг явдлаас болоод ам нь эвлэж өгөхгүй байтал “Та нар нэг юмнаас ихэд айжээ. Энэ уул ч хүн айлгах олон гүйдэлтэй хайрхан даа” гэхэд залуус агуйн талаар асуулаа. Өвгөн ” Энэ агуйн түүх их урт л даа. Бадруулт төрийн 14- р он буюу 1880 оны сүүлчээр Сайн ноён хан аймгийн Авирмэдийн хошууны тайж Равсалдорж гэгч Манжийн алба гувчуураас зугтаж гэр бүлийнхээ хамтаар Сэцэн хан аймагт ирсэн юм гэнэ лээ. Гэтэл Сэцэн ханы ноёд түүнийг зүг буруулан явааг мэдээд манж нарт барьж өгөхөөр сэм тохиролцсон байна. Үүнийг нь гадралсан Равсалдорж нэг шөнө авгай хүүхэд, үхэр малаа аваад Хэнтийн нуруу руу зугтан гарчээ. Тэднийг Манж нар болон мөрдөгчид олохоо байсан ч энэ айл гадаад ертөнцөөс бүрмөсөн тусгаарлагдсан байна. Тайж Равсалдорж энэ агуйд эхнэр, хоёр хүү, бас нэг охин, мөн ная гарсан хөгшин эхтэйгээ ирсэн юмсанж. Гэтэл удалгүй ганц охин нь хатгаа тусч ихэд халууран дэмийрч байгаад нас баржээ. Түүний дараагаар хоёр хүү, эхнэр нь мөн л өвчин тусч ихэд халуурсны улмаас галзуурч үхсэн байна. Хамгийн сүүлд хөгшин эх нь Равсалдоржид “Чи бид хоёр энэ агуйгаас үхэж л гарна. Тэгэхээр чи намайг алаад өг” гэж гуйсан гэдэг. Тэгээд тэр ээжийнхээ хүзүүг мушгиж хороосон байна. Равсалдорж бүх цогцосыг зэрэгцүүлэн тавьж байгаад дараа нь өөрийнхөө амийг бүрэлгэсэн байна. Энэ явдлаас хойш энэ агуйг тайжийн агуй гэх болосон юм” гэжээ. Залуусыг амаа ангайн чагнаж байх хооронд өвгөн босоод модон дундуур ороод явчихлаа. Тэд тэр өвгөнийг цай уулгахаар араас нь очиход газрын гаваар орсон мэт алга болсон байв. Залуус хичнээн эрж хайсан ч тэр олсонгүй. Мань гурав аймшиг төрүүлсэн агуй, хачин түүх, жигтэй уулнаас аль болох хурдан холдохоор яарч байлаа.

Posted on Арван хоёрдугаар сар 27, 2010, in Өгүүллэг. Bookmark the permalink. 2 Сэтгэгдлүүд.

  1. http://koreasong.co.cc/ SHINee хамтлагын анхны тоглолт болон Brown Eyed Girls’ Jea гын шинэхэн дуу болон clipiin хүлээн авч үзнэ үү Kpop-fan site энэ бол virus биш шүү орж үзээрэй цааш нь дамжуулж өгөөч damjuulj ogwol ta 1 ch gesn hun tu hurgej bn gesn ug sho guijinaaa ^_^

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: