Мэдрэгчтэй шинэ үеийн хулгана

“Microsoft” компани шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийлээ. Гэхдээ энэ нь шинэ программ, үйлдлийн систем биш “Arc Touch” нэртэй компьютерийн хулгана. Шинэ үеийн хэмээн тодорхойлоод буй энэ “хулгана” мэдрэгчтэй, өөрийн хүссэнээр хэлбэрийг нь өөрчилж болдгоороо ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс онцгойрч байгаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Хэрэглэгчид авч явахад авсаархан, гарт эвтэйхэн байх гэсэн шалгуураар компьютерийн хулганаа сонгодог. Тэдний эл шалгуурт төгс нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгосон “Microsoft” компанийн зохион бүтээгчид “Arc Touch”-ийг хийсэн нь энэ аж.

Гэхдээ тус компани шинэ үеийн хулганаараа анхдагч болж чадаагүй. “Apple” компани “Magic Trackpad” хэмээх товчлуургүй төхөөрөмж үйлдвэрлэсэн нь “хулганыг” орлох чадвартай. Сонирхолтой нь, мэдрэгч бүхий “хулганыг” шинэ зууныхны хэрэглээ болж чадахгүй хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна.

Харин үүнд “Microsoft”-ын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн тасгийн ерөнхий менежер Бретт Острум “Компьютерийн хулганын хувьслыг эсэргүүцэж байгаа анхны тохиолдол биш. Гэхдээ хэрэглэгчид бүтээгдэхүүний гадаад хэлбэрээс илүү гарт эвтэйхэн байдлыг чухалчилдаг.

Тиймээс манай бүтээгдэхүүн амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэсэн хариу өгчээ. AAA төрлийн зайгаар ажилладаг “Arc Touch”-ийн үнэ 70 фунт стерлинг байх бөгөөд ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах гэнэ.

Advertisements

Posted on Нэгдүгээр сар 4, 2011, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл бичих.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: