Амьдрал байж болзошгүй гараг нээжээ

Манай гарагаас 20 гэрлийн жилийн зайтай сансар огторгуйн уудамд амьдрал байж болзошгүй гараг нээжээ.
Америкийн одон орон судлаачдын дүгнэснээр, огторгуйн энэ биетийн гадаргуу дээр ус шингэн хэлбэрээрээ байж магадгүй бөгөөд таталцлын хүч нь агаар мандал байж болохыг илтгэж байна. Хэрвээ энэ бүхэн үнэхээр батлагдвал сансар огторгуйн уудамд өнөөг хүртэл нээсэн гаргуудын дундаас илүү амьдрал байж болзошгүй гарагийн тухай яригдах болно гэж гарагийг нээсэн АНУ-ын Санта-Круз хотын Калифорнийн их сургууль, Вашингтон хотын Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд мэдэгджээ.Тэд Хавай муж улсад байдаг, дэлхийд томоохонд тооцогддог «Кек-1» гэдэг телескопоор уг гарагийг 11 жилийн турш ажигласны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн байна. Огторгуй шинэ биетийг «581g» гэж нэрлэжээ. Амьдрал байж болзошгүй гэж таамаглаж байгаа энэ гараг манай гарагаас 3-4 дахин хүнд аж. «Глиз 581» /улаан одой/ одыг тойрдог бөгөөд эргэлтийн үе нь ойролцоогоор 37 хоног байна. Түүний жингээс үзвэл «581g» гарагийн гадаргуу хад, чулуугаар хучигдсан байж магадгүй бол агаар мандал байх хангалттай их таталцлын хүчтэй ажээ. Гэхдээ энэ нь хүн төрөлхтөн аж төрж болно гэсэн бүрэн нотолгоо биш юм гэж эрдэмтэд хэлсэн байна.
Судлаачид «581g»-ээс гадна «Глиз 581» одыг тойрдог хоёр одыг шинээр нээжээ.

Posted on Нэг дүгээр сар 4, 2011, in Сонин хачин. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: