Хөгжим арьсны төлжилтөд нөлөөтэй

Тайландын эрдэмтэд ийн мэдээлжээ. Тэдний үзэж буйгаар мэс хүргэлг үйгээр зөвхөн сайхан хөгжим, эсвэл байгалийн чимээ сонсоод л залуу харагдаж болох гэнэ. Гэхдээ хөгжмийг чихээрээ бус, арьсаараа сонсох юм байна. Тухайлбал, шувуудын жиргээг хэт богино долгионоор дамжуулан арьсанд сонсгох аж.
Хүний арьс гурван давхаргаас тогтох бөгөөд хамгийн гаднахыг эпидермис гэнэ. Үүний дор өөхөн эд эс, холбогчууд байна. Гурав дахь давхаргад энэхүү эрхтний “удирдлага” болох SMAS буюу арьсны төлөв байдлыг зохицуулж, хамгаалдаг гол зүйл нь байдаг. Өдгөө хүртэл эл давхаргад мэс заслаас өөр аргаар нө- лөөлж чадаагүй байсан юм. Тэгвэл таи эмч нар хэт богино долгионоор дамжуулан арьсны гүнд чичиргээн үүсгэж, төлжилтөд нь нөлөөлөх арга боловсруулсан аж.

Гаднаас дамжуулж буй хөгжим, дуу чимээний долгионыг арьс өөрийн хэрэгцээнд зориулан барьж, бүтцийн зохион байгуулалтаа өөрчлөх юм байна. Эрэгтэй, эмэгтэй хүний арьсны хүлээн авах чадвар өөр байдаг гэдэг ч эл аргын хувьд ялгаагүй, адил түвшинд буюу удирдлагад нь шууд нөлөөлдгөөрөө давуу гэж эмч нар тайлбарлажээ. Дашрамд өгүүлэхэд, өмнө нь Миланы судлаачид хурц гэрэл арьсны молекулын түвшинд хүрснээр үрчлээнээс салах боломжтойг туршилтаар баталсан юм.

Тэдний бүтээсэн “Варп-10” төхөөрөмж арьсны торлог эдэд нөлөөлснөөр цусан хангамж сайжирч, тос болон чийглэгийн хэмжээг хэвийн байлгаж чадсан байна.

Posted on Нэг дүгээр сар 4, 2011, in Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: