Эрч хүчний тухай 7 баримт

Эрч хүчний талаар Та юу мэдэх вэ?

Нэгдүгээр баримт. Эрч хүчтэй хүнийг ихэвчлэн бид идэвхитэй үйлдлүүд хийдэг, ер нь л эерэгээр хүлээж авдаг. Грек хэлнээс эрчим хүч гэдгийг орчуулбал “эерэг үйл ажиллагаа” хэмээн ойлгогддог. Гэхдээ эрч хүч нь үүнтэй утга адил боловч зөвхөн хүнийг эерэг талыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл яриа багатай, муу хүн ч эрч хүчтэй байх нь бий.

Хоёрдугаар баримт. Хүний эрч хүч нь тухай хүний зан араншингаас ихээхэн хамаардаг. Харин зан араншин бол байгалиас заяагдсан бөгөөд хүмүүжил, гадны нөхцөл байдалд барагтай өөрчлөгддөггүй. Зан араншинг сэтгэл хөдлөл ба эрч хүчийн нэгдэл хэмээн тооцдог бөгөөд олон хүний мэдэх англилал болох сангвиник, холерик, меланхолик, флегматик хэмээн хуваан авч үздэг.

Гуравдугаар баримт. Физикийн үүднээс эрчим хүчийг томъёолбол ямар нэгэн ажлыг гүйцэтгэх биеийн чадвар юм. Үүнтэй адилаар ажилтан шалгаруулж авахдаа ажлыг сайн гүйцэтгэдэг ажилтныг шалгаруулж авахдаа мэргэжилтнүүд “залуу, эрч хүчтэй” хэмээн зарладаг болсон. Эрч хүчтэй гэдэг үг нь “өөртөө итгэлтэй, хөдөлгөөнтэй, шаргуу, дайчин, санаачлагатай” хэмээх үгнүүдтэй хоршин ойлгогдох хандлага бий болоод байна.

Дөрөвдүгээр баримт. Эрч хүчтэй байдалд хоёр тал байдаг. Нэг нь эерэг тал бөгөөд эрүүл мэнд сайтай, үйл хийх хангалттай их чадвартай гэсэн санааг илэрхийлдэг бол сөрөл тал нь бусдыг хууран мэхэлж, өөрт хамаагүй хэрэгт оролцох гэх мэт байдлаар илэрдэг. Үүнийг илүүдсэн эрч хүч гэж нэрлэж болох юм.

Тавдугаар баримт. Биеийн эрч хүчийг бие махбодиийн эрүүл мэндтэй холбохоос гадна сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбож үзэх нь бий. Олон хүн аливаа зүйлийг хийх эрч хүчээ алдаад ирэхээр бие махбодийг сэргээх алга хэмжээ авдаг. Тухайлбал, кофе, хүч тамир оруулагч ундаа зэргийг хэрэглэдэг. Гэвч үнэндээ статистикийн судалгаанаас харахад биеийг эрчимжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудад спортоор хичээллэх, шүршүүрт орох, өдөр дутмын богино хугацааны аялал /алхалт, гүйлт/, зөв хоололт зэрэг багтдаг байна.

Зуравдугаар баримт. Биеийн эрч хүч нь хүний сэтгэл зүйн байдал болон өөрийн мэдрэмжийг хянах чадвараас шууд шалтгаалдаг. Биеийн байдал ба эрч хүчинд нөлөөлөх, мөн сэтгэл хөдлөлд өөрийн хийсэн ажлын үр дүнг сонирхож буй байдал, сонжих, догдлол, үлэмжхэн хэмжээний стресс зэргийг багтаан үзэх бөгөөд эдгээр нь адреналиныг ялгаруулдаг.

Долдугаар баримт. Эрт цагаас эхлэн хүн ба ертөнц хэрхэн бүтсэнийг тайлбарлахдаа гэрэлт хорвоог хөдөлгөж байдаг эрчим хүчний эх үүсвэрийг хүн төрөлхтөн хайсаар ирсэн. Жишээ нь, эртний хятадууд “ци” хэмээх эрчим хүчинд маш их ач холбогдол өгдөг байсан бөгөөд түүний “чадлын хүрээ” нь дархлаа сайжруулахаас авахуулаад энэ ертөнцийн өөрийн байр суурийг ойлгох хүртэл ухагдахууныг багтаасан байна. Яг үүнтэй адил эрчим хүчний үүргийг гүйцэтгэх ойлголтыг энэтхэгчүүд “прана” нэрлэдэг байжээ. Буддын ухаанд амьдралын мөхөшгүй эрчим хүчний тухай сургадаг. Харин психоанализ хэмээх сэтгэл судлалын нэгэн сонгодог урсгалд хүнийг хөдөлгөгч хүч нь – бэлгийн дур хүслийн эрчим хүч бөгөөд энэ нь бүх хүнд бага наснаас нь хөгждөг гэж үздэг. Эдгээр эрчим хүч нь сэтгэцээр дамжин хамгийн эхгийн биеийн үйлдлээс авахуулаад бүтээлч үйлдэл хүртэл дамждаг байна.

Эцэст нь тэмдэглэхэд хүн болгонд генээр уламжлагдсан эрчим хүчээ ашиглан, амьдралын аливаа нөхцөл байдалд эрч хүчтэй байж, түүнийг удирдан, өөрийн бие сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах боломж бүгдэд нь байдгийг сануулъя.

Эрч хүчтэй байгаарай!

Posted on Нэг дүгээр сар 15, 2011, in Мэдээ мэдээлэл, Сонин хачин. Bookmark the permalink. 2 Сэтгэгдлүүд.

  1. Гоё цэмцэгэр блог байна ^_^

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: