Category Archives: Гадаад дуу хөгжим

GD&TOP – 뻑이가요 (KNOCK OUT) MV

Өмнөд солонгосын Big Bang хамтлагийг мэдэхгүй хүн гэж ховор байх гэж бодож байна. Гишүүдийг нь ч бас андахгүй байхаа. Тэгвэл GD болон T.O.P нарын хамтран гаргасан GD&T.O.P Vol.1 цомгийг татхаар [Энд дарж тат] тавьсан билээ. Энэхүү цомогт нь багтсан Knock Out дуу нь саяхан клипжсэн байна. Надад лав их таалагдлаа. Жоохон алиа хэв маягтай клип болсон байна. Read the rest of this entry

Rihanna ft Eminem – Love The Way You Lie Part.2

Love the Way You Lie хэмээх хит уран бүтээлийг сонсоогүй хүн бараг үгүй бизээ. Хаа ч явсан нэгнийх нь утас аль эсвэл зуругт мөн автобусны ФМ-ээр байнга шах уу явдаг билээ. 😀 Харин одоо та бүхэндээ Love the Way You Lie дууны хоёр дахь хувилбарыг хүргэе. Энэхүү дуу нь Rihanna-н 11 сарын 10нд худалдаанд гарах “Loud” цомогт нь багтсан юм байна. Read the rest of this entry

Katy Perry – Firework (Шинэ клип)

Өдгөө 26н настай Америкийн дуучин, дуу зохиогч та бидний сайн танил “Hot N Cold”, “California Gurls” зэрэг дуунууд нь хит болсон Katy Perry буюу Katheryn Elizabeth Hudson-ий 2010 оны шинэхэн цомог болох “Teenage Dream”-ын  Single болох “Firework” дууных шинэхэн клипыг татах олон сонголттойгоор сонсогч фэнүүдэд нь зориулан хүргэж байна. Read the rest of this entry

2NE1 хамтлаг vvссэн тvvхээс + Remixed 2010 цомог

Тус хамтлаг 2008 оны сvvлээр шуугиан тарьж эхэлсэн юм.
“YG” entertainment-ээс “Big Bang” хамтлагийн эмэгтэй хувилбарыг гаргах гэж байгаа талаар шуугиж байсан нь энэ аж. Харин энэхvv шуугианы талаар “YG” entertainment-ийн захирал Ян Хьюн Сvк “тэдний нэрийг сонгож ч амжаагvй байгаа” хэмээн мэдэгдсэн юм. 2009 оны 01 сард тус хамтлаг анх Бом, Сандара Пак, Кv Хэ Сан гэсэн 3 охины бvрэлдэхvvнтэй байгуулагджээ. Нэг сарын дараа “YG” entertainment-аас CL, Minzy хоёрыг хамтлагт элсvvлж Кv Хэ Санг хамтлагаас хасжээ. Read the rest of this entry

Eminem feat Lil Wayne – No Love (2010 Өндөр чанартай бичлэгтэй)

Америкийн реппэр Eminem-ийн долоо дахь студийн цомог болох “Recovery” цомогт орсон “No Love” нэртэй дууны клипийг дуу дvрсний єндєр чанартайгаар та бvхэндээ хvргэж байна. Тэрбээр цомгийнхоо гурав дахь сингл, ес дэх дуу болох энэ дуугаа реппэр Lil Wayne-тэй хамтран дуулсан бєгєєд Billboard Hot 100, Canadian Hot 100 болон Нэгдсэн вант улсын бусад chart-уудад дээгvvр байранд бичигдэж байгаа ажээ. Клипний хувьд анхны цацалт нь Eminem.com сайтаар 9-р сарын 30-нд хийгдсэн байна. Харин Lil Wayne-ы хувьд бид тvvний найм дахь студийн цомог болох “I Am Not a Human Being” нэртэй цомгийг сонсогч та бvхэнд хvргээд нэг их удаагvй байгаа билээ. Read the rest of this entry

Baker King Kim Tak Goo (OST)

Монголын телевизүүд яг одоо солонгостоо гарч байгаа кинонуудыг цаг алдалгүй хүргэ байгаа билээ. Жишээ нь MN25 дээр Тун И, TV5 дээр Ким Со Ро гэх мэт. Эхнэр эргэж ирсэн нь, Улаан уруулын будаг, Цэргийн анд зэрэг олон ангит кинонуудыг орчуулан хүргэж байсан UBS телевизийн кино албаны хамт олон 9-р сарын 5-наас эхлэн Ким ТаГГу-г гаргаж байгаа билээ. Тэгвэл энэ киноны OST-ийг хүргэж байна. Read the rest of this entry

Taylor Swift – Mine (Клип, татах)

Эдүүгээ 20 насыг зооглоод байгаа ч алдарын оргилд хүрсэн амжилттай дуучин бол яах аргагүй Taylor Swift билээ. Түүний сүүлийн үед хит болоод байгаа Mine дууных нь клипыг хүргэж байна. Татаад сонсоод үзээрэй гоё дуу байна лээ.

Дуучны нэр: Taylor Swift

Дууны нэр: Mine

Хэмжээ: 51.74mb

Read the rest of this entry

УБ-н хотын гадаад иргэн UB State of Mind дуу хийжээ

Jay-z, Alice Keys 2-ийн ”The State of mind” гэдэг new york хотыг дуулсан дуу байдгийг хүн болгон мэдэх бизээ. Тэгвэл  УБ-н хотын гадаад иргэд “UB state of Mind” гэдэг Улаанбаатарын тухай дуу хийжээ. Заавал үзээрэй. Инээдтэй сонирхолтой хөгжилтэй болжээ. Read the rest of this entry

Eminem – Not Afraid & ft. Rihanna – Love The Way You Lie (Live MTV Music Awards 2010)

Саяхан болсон MTV Music Awards 2010 дээр Eminem болон Rihanna нарын хамтран дуулсан видеог оруулж байна. Дашрамд хэлэхэд Rapper Eminem Not Afraid дуугаараа “Эрэгтэй дуучны хамгийн сайн гүйцэлтгэлтэй видео”, “Оны шилдэг хип хоп клип” номинациудад тус тус шагнал хүртжээ. Read the rest of this entry